Монголын Жудогийн бөхийн ахлах дасгалчуулагчаар Х.Болдбаатар томилогдлоо. Тэрээр 2020 оны Олимпид явах багаа өөрөө бүрдүүлнэ гэв.

ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяагийн хань Х.Болдбаатар өнөөдөр /2019.09.16/ Хөдөлмөрийн баатар О.Балжинням аваргаас ажлаа хүлээн авах гэнэ. Тэрбээр Токио-2020 олимпийн их наадамд оролцох Монголын жүдогийн дасгалжуулагчдын багаа өөрөө бүрдүүлэхээр болжээ.

Түвшинбаяр тэргүүтэй Монголын жүдо бөхийн тамирчид Японы Осака хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-д наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 1-нийг хүртэл оролцсон. Харамсалтай нь, Монгол Улсын тамирчдаас МУГТ М.Уранцэцэг  хүрэл медаль хүртэж, бусад нь медальгүй ирсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийн дасгалжуулагчдыг хариуцлагаа хүлээн, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан аж.

Монголын жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ардын багш, Хөдөлмөрийн баатар О.Балжинням, туслах дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од , ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, япон дасгалжуулагч Торий Томоо нар ажиллаж байсан юм.

Х.Болдбаатар нь 1998 онд Өмнөд Солонгосын Пусан хотод болсон Азийн наадмын жүдогийн 71 кг-ын жинд алт, 1997 онд Бельград хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 73  кг-ын жинд хүрэл, 1996, 1997 оны самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртэж байв. Мөн  БНХАУ-ын жүдогийн бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар дөрвөн жил ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%