Жаргалант сумын хүүхдүүд шинэ “ДОТУУР БАЙРТАЙ” болно

      Сурагчдын хувьд хаана амьдарч байгаагаас шалтгаалж хичээлийн шинэ жил өөр өөрийн онцлогтой эхэлдэг. Хөдөө орон нутгийн сурагчдын хувьд сургуулийн дотуур байрандаа шинэ амьдрал эхлүүлдэг.  Монгол Улсын хэмжээнд жил бүр 30-40 орчим  мянган   хүүхэд сургуулийн дотуур байранд амьдардаг гэсэн судалгаа бий  Харин энэ тоо жил бүр буурах хандлага гарч байгаа ч энэ нь  хүртээмжээс хамаарсан хэрэг биш дотуур байрны үйлчилгээнээс хамаарч байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Нөгөө талаас сум баг дээр хүүхдүүд өрх толгойлон амьдрах, “Тавиул хүүхэд” буюу айлд амьдруулах, гэр бүлийн хүмүүс сургуулийн хүүхдээ харж хандах гэж сумын төвд тусдаа амьдрах зэрэг нь энэ тоонд нөлөөлж байгаа юм.

Тиймээс олон жил яригдаж шийдлээ олж чадалгүй явсан Жаргалант сумын ДОТУУР БАЙРНЫ шинэ барилга өнөөдөр шавь тавьж буй баярт мэдээг хуваалцлаа. Жаргалант суманд бусад алслагдсан сумдуудаас хүүхдүүд ирж суралцдаг.Эдгээр хүүхдүүдийн амьдрах орчныг сайжруулах нэн шаардлага тулгарч хөрөнгө оруулалт хүлээсэн бөгөөд Орон нутгийн болон сумын хөрөнгө оруулалтаас энэ онд Дотуур байр барихад шаардлагатай 1 тэрбум 300 сая төгрөгийг шийдэж өгсөнөөр ЖАРГАЛАНТ суманд 2020 он 6-рсар гэхэд шинэ ДОТУУР БАЙР ашиглалтанд орно.

Тус дотуур байр ашиглалтанд орсоноор Жаргалант сумын  Дулаан уул багийн малчдын хүүхдүүд орчин үеийн  стандарт хангасан  100-120 хүүхдийн багтаамжтай  тохилог дотуур байранд амьдрах нөхцөл бүрдэх юм. Жаргалант  сумын Ерөнхий боловсролын сургуульд 540 гаруй сурагч суралцдаг  40 жилийн түүхийг үдсэн сургууль юм. Тэд ийнхүү олон жил хүлээсэн ДОТУУР БАЙРАА ирэх онд хүлээж авна. Гүйцэтгэгч компаниар “КЕНЖҮКИ”ХХК  шалгарсан бөгөөд тус ажлыг 1 жилийн хугацаанд барьж ашиглалтанд өгөх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.