УИХ-ЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГ: УИХ-ыг тараах шийдвэр гарвал би дэмжинэ.

УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг Ард нийтийн санал асуулгатай хамт явуулах талаар мэдээлэл  гарч эхэллээ. Уг асуудалд Эрдэнэт хотоос сонгогдсон эрхэм гишүүн О.Содбилэг дараахь байр суурийг илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:   Уг асуудлыг  албан ёсоор ярьсан зүйл байхгүй. Ээлжит бус сонгууль зарлахдаа тулбал албан ёсоор ярьж, хэлэлцэж байж, шийдвэр гаргах байх. Хувьдаа бол энэ их хурлын бүрэлдэхүүн улс орны шийдэх ёстой олон чухал асуудлыг бодсоны дагуу шийдэж чадаагүй ер нь бол хатуухан хэлэхэд чадамжгүй байсан гэж бодож байна

Би байнгын хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд хэрвээ олон нийт УИХ –ын тараахыг хүсвэл хувьдаа дэмжинэ.Харин дараагийн гарч ирэх бүрэлдэхүүн илүү сайн  ХУЛГАЙГҮЙ, ЁС ЗҮЙТЭЙ, ЧАДАМЖТАЙ  бүрэлдэхүүн гарч ирээсэй гэж хүсч байна. Хэрвээ тараах асуудал гарвал би дэмжинэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%