ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ – 2 ЭХЭЛЛЭЭ

   Өнгөрсөн 5 дугаар сард Бат-Өлзийн Бат-Эрдэнийн дэмжлэгтэйгээр, Соло сейф компанитай хамтран “Жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадваржуулах” төслийн уралдаан зарлаж шилдэг 14 төсөл шалгарч гарааны санхүүжилтээ авсан юм. Тэгвэл энэ удаад “Жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих” -ээр уг төсөл 2 дахь удаагаа үргэлжлэх гэж байна. 

Ажлын байрны хомстолтой үед өрх гэрээр бичил бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүд их байдаг. Сүүлийн үед өөрийн нэрийн брэнд гаргах, шинэ санаа хөгжүүлэх, гэрийн эзэгтэй рүү чиглэсэн гэр үйлчилгээ нэвтрүүлэх, интернет худалдаа хийх гээд хүүхдээ хараад гэртээ суухдаа ч орлоготой байж болдгийг үлгэрлэсэн олон эмэгтэйг бид мэднэ. Гагцхүү хэрэгжүүлэх зориггүй, эсвэл санхүүжилт байхгүйгээс болж зүгээр л цаасан дээр үлдэх тохиолдлууд олон. 

Бодолд эргэлдэж, дэвтэрт хадгалагдах бизнесээ  бусадтай хуваалцаж, нэг өрх, нэг хүнийг ажилтай болгох зорилгыг нь дэмжин  “Жижиглэн худалдаа эрхлэгчдийг   дэмжих төсөл – 2-т та бүхнийг урьж байна. 

                                Өөрт байгаа шинэ санаа, шилдэг төслийг бидэнд ирүүлээрэй. Мөрөөдлөө бодит болгоё. 

           

                                                       “Гэрэлтэй Эрдэнэт”  хөтөлбөр үргэлжилж байна 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.