Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш Орхон аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт энэ сарын 22-нд ажиллана. Тэрбээр Орхон аймагт хийж буй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцана. Мөн “Эх орон дуудаж байна” цугларалт, сургалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцож иргэдтэй уулзана.

Түүнийг Амарын талбайд өглөө 08:00-08:30 минутанд угтан авч хүндэтгэл үзүүлнэ.Тэрээр Орон сууцны 1а хорооллын ажлын үйл явцтай танилцахаас ажлаа эхлэнэ.Мөн Шинжлэх ухаан технологийн паркийн үйл ажиллагаатай танилцаж “Берэн металл”гангийн үйлдвэрээр орно.”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж Эрдэнэтийн дулааны станцын өргөтгөл зэрэг бүтээн байгуулалтын голлох үйл явцтай танилцах зорилготой. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзах уулзалт УСО-17:00 цагт эхлэнэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.