Эрдэнэтээс нүүж явна...

Эрдэнэтээс нүүж явна...

Улсын бүртгэлийн газраас жил бүр оны эцэст шилжин явагсад хийгээд ирэгсэдийн статистик тоо мэдээллийг гаргадаг.  Энэ тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж жилд дунджаар 4500-5500 орчим  иргэн шилжин нүүсээр байна.

Шилжин явагсадын насны хувьд идэр буюу тодруулбал 18-45 насныхан тэдний 70%  нь Эрдэнэтээс Улаанбаатарыг зорин нүүжээ. Эрдэнэтээс нүүж байгаа иргэдийн 20 орчим хувь нь л Өмнөговь, Дархан,Сэлэнгэ  зэрэг бусад аймаг руу шилжин явсан аж.  Харин Эрдэнэт рүү нүүн ирж яваа урсгал нь “ХӨДӨӨ” орон нутгаас Увс, Завхан, Баян-өлгий, Архангай, Булган зэрэг аймгууд зонхилж байна. Насны хувьд 60% орчим хувь нь ахмадууд “Эрдэнэтэд” нүүн ирдэг байна

 Яагаад Эрдэнэтээс нүүх болов...

Шилжилт хөдөлгөөний маягт бөглөөд гарч ирсэн нэгэн залуутай цөөн хором ярилцав.

Г.Амгалан: Эрдэнэт хот амьдрахад таатай хот гэгддэг хэдий ч залуучуудад бол хөгжих боломж маш багатай. Үйлдвэрт ажилд орохгүй бол тогтмол гайгүй цалинтай ажил олдохгүй. Ахмадууд ихтэй өртөг өндөртэй хот болчихоод байна. Хэтэрхий ажлын байрны ялгаа гарчихсан шүү дээ   Орон сууц нь Улаанбаатартай адилхан үнэ ханштай ер нь л манай Эрдэнэт залууст ээлтэй хот биш болсон Гокод ажилд орох гэж 3 жил шахам хүлээгээд сүүлдээ арга тасарсан. Хөгжиж дэвшээд цалин сайтай ажилд орж идвэхитэй амьдрах хүсэлтэй залуучууд бол бүгд л эндээс явж байна. Хотод ажлын байрны санал ирсэн учраас нүүж байна.

Д. Гантулга: “Оюу толгойд” ажилладаг ирж очин амьдардаг. Эхнэр охиноо хардаг охиноо жаахан том болохоор манайх хот руу нүүнэ дээ. Энд агаар сайхан тайван ч гэсэн залуучуудад ажлын байр үнэндээ алга гокод л гэхээс өөр сонголт бараг л байхгүй. Хотод адаглаад цалингийн зөрүү их юм. Манай эхнэр утаатай ч  гэсэн Улаанбаатарт амьдарна гэдэг юм.  /Инээв/

Б.Сод-эрдэнэ: Манай байрны ихэнх залуучууд  Эрдэнэтээс нүүсэн шалтгаан нь сургуулиа төгсөөд залуус ер нь Эрдэнэтэд ирдэггүй. Тэд очоод юу хийхийн аав ээжийнхээ оронд ажилд орохгүй л бол ажлын байр байхгүй тэгж хөгширч амьдрахыг хүсэхгүй байна гэдэг. Хараад байхад оюутан болоод явсан л бол тэдний 80% орчим хувь нь Эрдэнэтэд  эргэж ирдэггүй.Манай ах эгч 2 гадагшаа явсан би хот руу аав ээж 2 маань л эндээ тайван амьдрах дуртай. Бид нарыг болохоор залуу хүмүүс явж газар үз энд юу хийх бэ? хот руу л бараадсан дээр гэж үглэдэг.  /Инээв/

Яагаад Эрдэнэтэд эргэж ирэхгүй гэж...

12-р ангийн сурагч  Л. Намуундарь: Энэ жил сургуулиа төгсөөд би гадагшаа явж сурах төлөвлөгөөтэй байгаа төгсөөд энд ирж ажиллахгүй байхаа Манай ах эгч ээжийн дүү нар гээд бүгд л сургуулиа төгсөөд ирдэггүй ш дээ бүгдээрээ л хотруу нүүсэн Би ч гэсэн төгсөөд ирэхгүй ээж аав 2 намайг хотод аятайхан ажилд ороод амьдарсан дээр гэдэг.

1-р курсын оюутан А. Болд-эрдэнэ: Агаарын бохирдолгүй  цомхон, цэвэрхэн, сайхан хот бол “Эрдэнэт” гэхдээ хөгжил үнэхээр алга гэж би хувьдаа дүгнэдэг.  Ганц байгаа ажлын байр нь “Үйлдвэр”нэг л их сүржин нэртэй паркууд яриад л байсан хөрсөн дээрээ буусан зүйлгүй. Залууст ажлын байр хөгжих орчин Эрдэнэтэд алга манай найзууд ярьдаг сургуулиа төгсөөд гадагшаа явна эсүүл хотод амьдрана даа гэж Яагаад гэдэг нь эгчээ тодорхой шүү дээ. Би гокод ажилд орж чадахгүй бол энд ирээд яахын  / Инээв/

 

Аав ээжийнхээ оронд ажилд орж чадахгүй бол Эрдэнэтэд ирээд яахын энэ үгийг Эрдэнэтэд төрж өссөн Эрдэнэтийн хойч ирээдүйг авч явах залуус хэлж байна. Олон уриа лоозонтой “Ажлын байр” нэмэгдүүлэх бодлого хаана очоод гацав. Тэднийг Эрдэнэтдээ ирж ажиллаж амьдрах бололцоогоор бид яагаад хангаж чадахгүй байна вэ? Хүний хөгжил ярьж цээжээ дэлдэхдээ бус боловсрол мэдлэгтэй залуусаа амьдрах ажиллах нөхцөлөөр хэрхэн хангах тал дээр  бодлого шийдвэртээ оновчтой саналуудыг  тусгах цаг иржээ.

12 жилийн боловсролоо эндээ үзчихээд Эрдэнэтээс явна даа гэсэн залуусаа эргэж ирээд сурсан мэдсэнээ хотынхоо хөгжлийн төлөө гарганаа гэсэн зорилгоор бид солих учиртай. Эрдэнэтийн хүн амын бодлого сүүлийн жилүүдэд алдагдах хандалгатай байна. Учир нь хөдөлмөрийн насны залуучууд нь гадагшаа явах нь явцгааж зарим залуучууд нь  “Оюу-толгой “Таван толгой” зэрэг уурхайд ажил хөдөлмөр эрхлэж байна. Харин өнөөдөр  ажилгүй , орлогогүй нийгмийн идвэхи сул залуучууд нэмэгдэж үр хүүхдээ даган шилжин ирсэн ахмадуудаар Эрдэнэт хот бүл нэмсээр байна.

                                                                        Эрдэнэтийн залуучууд  Эрдэнэтээс нүүж явна...  

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

yag unen ireed yu hiihin be end

unen

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.