Сурах бичиггүй суралцагчид...

Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүрэлцээг сайжруулах зорилгоор 2019-2020 оны хичээлийн жилд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол”-ыг өнгөрөгч гуравдугаар сард гаргасан. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар “Сурах бичгийг төлбөртэй ашиглуулах журам”-ыг ч баталсан юм.

Гэвч энэ хичээлийн жилд ашиглах түрээсийн сурах бичгүүд өнөөдрийг хүртэл хэвлэгдэхгүй хүлээлт үүсгэн сурагчид хичээллэх боломжоор бүрэн хангагдаж чадахгүй байна. 2019-2020 оны хичээлийн жилд ашиглах түрээсийн сурах бичгүүд өнөөдрийг хүртэл хэвлэгдээгүй байгаа нь ямар шалтгаантай вэ? Түрээсийн сурах бичгийн төслийг 2010-2015 онд туршиж, үр дүнтэй гэдгийг нь баталсан.

Харин энэ хичээлийн жилд ашиглах төлбөртэй сурах хараахан хэвлэгдээгүй байгаа. Учир нь төслийг санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банканд хяналт шалгалт хийгдэж байгаа хэмээн албаныхан тайлбарлажээ. Түрээсийн сурах бичгийн хэвлэлтэд Азийн хөгжлийн банкны найман тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2.6 сая сурах бичиг хэвлэх бөгөөд сурах бичиг хэвлэгдэх хүртэл ахлах ангийн сурагчид интернет болон гар утасны аппликейшн ашиглан хичээлээ хийх боломжтой гэв. Түрээсийн сурах бичгүүд үндсэн үнээсээ 2 дахин хямд байх судалгааг гаргасан байна.

Дунд болон ахлах ангийн хүүхдүүд жилд 16-17 сурах бичиг хэрэглэж, 50-60 мянган төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Харин номоо түрээсэлж, ашиглалтын хураамж төлснөөр тухайн авч байгаа үнээсээ 2.5-3 дахин бага төлбөр төлөх юм. Энэ систем ашиглалтад орсноор олон талын ач холбогдолтой. Тухайлбал, бүх хүүхэд сурах бичигтэй болж, хуримтлагдсан хөрөнгийг дараа жилийн сурах бичгийн дахин хэвлэлт болон нөхөн олголтод зарцуулах юм. Мөн энэ жил VI-XII ангийн нийт сурагчдын 60 хувьд төлбөртэй ашиглуулах сурах бичгийг хэвлэж байна. Үлдсэн 40 хувь нь Улсын төсвийн хөрөнгөөр нөхөн хангалт хийгджээ. Нөхөн хангалтын ном нь зорилтод бүлгийн хүүхдүүдэд очих ёстой ч хөдөө орон нутагт худалдаж авах сурах бичиг хүрэлцээгүйн улмаас нөхөн хангалтын номыг бүх хүүхдүүдийн дунд өгчихдөг. Үүнээс болж сурах бичиг зорилтод бүлгийн хүүхдүүддээ очдоггүй, дээр нь эцэг эхчүүд төрөөс бүх сурах бичгийг хангах ёстой гэсэн буруу ойлголттой байдаг.  Иймд  сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.

Орхон аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд 21850 сурагчид ЕБС-д суралцаж байна. Үүнээс 8700 гаруй хүүхэд сурах бичгээ гар дээрээ авчээ. Үлдсэн 13000 гаруй сурагчид хэзээ сурах бичгээр хангагдах эсэх нь тодорхойгүй байна Сүүлийн жилүүдэд сурагчдын сурах бичиг тойрсон санал шүүмжлэл хүчтэй өрнөсөн ч энэ жил асуудал хэвээрээ ямар ч үр дүн гарсангүй. Холбогдох байгууллагууд түрээсийн номоо эртхэн хэвлэж тараасан бол сурагчдын сурах эрх зөрчигдөхгүй байх байсан болов уу?

ЕБС-ын ахлах ангид нийт 128 нэр төрлийн сурах бичиг хэрэглэдэг.Гэтэл өнөөдрийн байдлаар тэд сурах бичиггүй хичээлдээ сууж байна. Даалгавраа хийхийн тулд гаднаас сурах бичиг худалдан авах хүсэлтэй ч сурах бичгийн үнэ 5-10 мянган төгрөгөөр нэмэгдэж эрэлт нь ихэссэн байна. Учир нь энэ жил шинээр нэг ч сурах бичиг хэвлэгдээгүй, харин өнгөрсөн жил хэвлэгдсэн номыг нөөцлөн авсан байснаа болон хавар худалдаж авч хадгалсан хуучин сурах бичгүүдээ зарж борлуулж байгаа талаар борлуулагчид учирлалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

denduu yumaa neeree

zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.