Дарханы замд энэ оны эхний 6 сард 300 гаруй хүн амь нас эрүүл мэндээрээ хохирсон

  Дархан-Улаанбаатар хоорондын 205 км автозамын ажлын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай холбоотойгоор Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн иргэд Улаанбаатар       хотод хэвлэлийнхэнд  мэдээлэл хийж байр сууриа илэрхийлжээ.

Дарханы залуучууд хамтраад 2018 оны наймдугаар сард энэ замыг шинээр тавих ёстой гэсэн шаардлага тавьж байсан.Тухайн үед Азийн хөгжлийн банкны 60 сая долларын зээлээр хоёр эгнээтэй зам тавих шийдвэр гарсан байдаг. Үүний дараа нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 60 сая долларын санхүүжилтийн асуудлыг ЗГ шийдвэрлэснээр 4 эгнээ, олон улсын стандартад нийцсэн зам тавихаар болсноо Засгийн газар зарлаж, ажил эхэлсэн. 2019 оны зургаадугаар сараас Дарханы замын ажил албан ёсоор эхэлсэн ч замын ажлын явц тааруу, санхүүжилт бүрэн шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Хамгийн гол нь энэ ажилд төрийн хяналт байгаа эсэх ойлгомжгүй байгаан асуудалтай гэв. Автозамын газраас гаргасан мэдээгээр Дарханы замд 2019 оны эхний 6 сарын байдлаар 300 гаруй хүн амь нас эрсэдсэн үүнээс 

200 гаруй нь  авто ослын гэмт хэрэг бүртгэгдсэн 100 гаруй хүн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн эрүүгийн 57 гэмт хэрэг үүсгэн шалгагдаж байна. Ийм хүнд байдалтай байхад яагаад Ерөнхий сайд юу ч дуугарахгүй байгаа юм бэ?хэмээн хэвлэлд хандсан залуучууд бухимдав.

Өнөөдөр хүртэл хуулаагүй замыг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж Зам тээврийн сайд нь ярьж байна хэмээн бухимдалаа илэрхийлжээ.Тэд цаашид замын ажлыг чанартай хийж гүйцэтгэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэйг санууллаа. Уг хуралд оролцсон Орхон аймгийн залуучуудын холбооны дарга Ж.Энхзориг, ЗТЯ, ХЗДХ, ЭМЯ хамтарч 2018 онд Зам тээврийг ослын цагаан ном гаргажээ. Энэ номондоо авто тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруугаас, 2.1 хувь нь явган зорчигчоос, 0.2 хувь нь замын чанараас шалтгаалж байна гэж дүгнэжээ. Иргэд замын энхэл донхлыг тойрч байгаад осолд ордог. Энэ дүгнэлтийг иргэд эсэргүүцэж байна гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.