2020 онд Багш нарын дундаж цалин 1.5 сая болж нэмэгдэнэ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Сангийн яамнаас гаргасан  Монгол Улсын 2020 оны төсвийг танилцуулав.

2020 оны төсвийн төсөлд: Эрдэнэт үйлдвэрийн уурхайн гүн доошлох тусам баяжмалын хүдэр дэх металлын агууламж буурч байгаа, Оюу толгойн ил уурхайн баяжмалын гарц буурч байгаатай холбогдуулан зэсийн баяжмалын экспортын хэмжээ буурахаар төсөөлжээ.

Нийт төсвийн орлогыг 2019 оноос 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн тооцсон байна.

2020 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцтай уялдуулан 8 хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 57.2.4-т заасны дагуу төрийн үйлчилгээ (ТҮ)-ний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2020 оноос шинээр олгож эхлэхтэй холбоотойгоор 142.7 тэрбум төгрөг

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ирэх онд 137.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийн ДНБ-д харьцуулсан харьцаа 2020 онд 49.9 хувь, 2021 онд 44.1 хувь, 2022 онд 39.1 хувьд хүрнэ.

Түүнчлэн хар тамхитай тэмцэхэд 1.3 тэрбум төгрөгийг, УИХ, болон орон нутгийн сонгуульд 43 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгасан байна.

Эдийн засаг, бизнес хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын дараах бодлогын арга хэмжээг 2020 онд авч хэрэгжүүлэх аж. Тухайлбал, гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын -Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлж, зорчигч тээвэр, ачаа тээвэр, ачаа тээврийн барилга байгууламж, ногоон байгууламжийн цогцолборуудыг ирэх онд барьж дуусгахаар төлөвлөжээ.

Боловсролын үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийг зохистой түвшинд байлгах, зах зээлд эрэлттэй мэргэжлээр суралцах урам зорилгийг залууст өгөх зорилгоор мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчдад 2019 оноос олгож эхэлсэн 100 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөгт хүргэх аж. 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоол, Үдийн цай хөтөлбөр болон дотуур байрны хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлэх юм байна. Эрүүл шүд хөтөлбөрт 5.3 тэрбум төгрөг дахин зарцуулна.

2020 оны олимпийн наадамд 20 тэрбум төгрөг, хүүхдийн их наадамд 9.6 тэрбум төгрөг, Кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг, УИХ-ын сонгуулийн зардалд 20 тэрбум төгрөг, орон нутгийн сонгуульд 10 тэрбум төгрөг, нийт 43 тэрбум төгрөг, Хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдэд 54 тэрбум төгрөг, Махны, улаан буудайн урамшуулал үргэлжилнэ.

Эхчүүд тэтгэвэрт гарахад нийгмийн даатгал төлсөн хугацааг нь хүүхдийнх нь тоогоор үржүүлж бодно. Жишээ нь дөрвөн хүүхэдтэй эхэд зургаан жилийг нэмж тооцно.

Багш нарын дундаж цалин 1.5 сая болохоор тооцоолжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.