C°/C°
Өнөөдөр Манжуур хотын Засгийн газрын орлогч дарга Ван Чанчүнь тэргүүтэй албаны төлөөлөгчид Орхон аймагт хүрэлцэн ирлээ. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Засгийн газрын орлогч дарга Ван Чанчүнь тэргүүтэй албаны төлөөлөгчдийг аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын арга хэмжээг нээж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва үг хэлсэн юм. Орхон аймаг, Эрдэнэт хотын найрамдалт харилцаат БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотынхон “Манжуур хотын худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааны өдрүүд”-ийг 09 дүгээр сарын 27-29-ны өдрүүдэд манай аймагт зохион байгуулахаар хүрэлцэн ирсэн юм. Эрдэнэт, Манжуур хотын хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны 06 дугаар сард Манжуур хотноо “Эрдэнэт хотын эдийн засаг, соёлын өдрүүд”-ийг зохион байгуулсан бөгөөд тус ажлын үргэлжлэл болгон тус арга хэмжээг Орхон аймагт эхлүүлж байгаан нь таатай байна хэмээн онцоллоо.Манжуур хотын худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэнд та бүхэн зочлон саатахыг урьж байна.






ggggg
gggg
2023-01-04 13:30 | 43.231.113.120
cff
ggggffffffffffffff
2023-01-04 13:30 | 43.231.113.120
#@?>>?
ggggffffffffffffff
2023-01-04 13:30 | 43.231.113.120