Үр зулбуулах эм өсвөр насны охидын амь насанд заналхийлж байна

Үр зулбуулах эмийг зөвшөөрөлгүй худалдаалах нь эрүүл мэнд амь насанд заналхийлж байгаа ноцтой зүйл юм. Гэтэл энэ төрлийн эм хувийн хэвшлийн эмнэлэгүүдэд төдийгүй гар дээрээс худалдаалсан зөрчил илэрсээр байна.

Хууль бус үр хөндөлт буюу  үр зулбуулах эмийн талаар залуу эмэгтэйчүүд мэдээлэлгүйгээс болж эрсдэлд орох  тохиолдол гарсаар байна. Эруүл мэндийн тухай хуульд «Эхийн хэвлийд байгаа ургийн хөгжил гажигтайн улмаас төрүүлэх боломжгүй болон эхийн амь насанд халтай тохиолдолд гэр бүлийн гишүүд зөвшөөрсний дүнд ургийн хөгжлийг зогсооно» гэж заасан байдаг.

Харин өнөөдөр хариуцлагагүй эмэгтэйчүүдийн болон өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтийн уршгаар олон ураг хэвлийдээ хүн болох эрхээ хасуулж  ураг тээсэн эмэгтэйчүүдэд ч бас амь насанд нь заналхийлсэн үр дагаварууд гарсаар байна .Улсын хэмжээнд албан бус тоогоор  200-гаад эмэгтэйчүүдийн  эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс ердөө 30 хувь  нь үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй гэнэ. Гэтэл өнөөдөр «эмэгтэйчүүдийн эмнэлэг» гэсэн хаягтай газар болгон нууцаар үр хөндөлт хийж, зулбуулах эм худалдаалж байгаа нь нууц биш юм.

 

Зарын цахим хуудасанд  үр зулбуулах эм зарна гэх өгүүлбэр харагддаг. Хамгийн гол нь зах зээл байгаа болоод л хууль бусаар  эм орж ирээд байна. Сүүлийн жилүүдэд үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн нас залуужиж 14-18 насны охид багагүй  хувийг эзлэх болжээ. Тиймээс дунд ангиас нь нөхөн үржихүйн боловсрол олгох хичээлийг сургалтын хөтөлбарт оруулах хэрэгтэй юм. Нөхөн үржихүйн эрүүл мэндэд шаардлагатай жирэмслэлтээс сэргийлэх багаж хэрэгслийг ДЭМБ, НҮБ-ын тусламжаар манай улсад нийлүүлдэг Манай аймагт энэ талын ТББ-ууд өнөөдөр ажиллаж байна уу? тэд энэ чиглэлээр  дагнан ажилладаг уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.  Жил бүр  улсын төсөвт хэдэн арван сая төгрөгийг үр хөндөлтийн эсрэг зарцуулахаар төсөвлөдөг.  Гэтэл энэ бүх төсөв, хөрөнгө хэрхэн зарцуулагдаж байна бэ?

Сүүлийн  жилүүдэд  улсын хэмжээнд 40 гаруй мянган эмэгтэй үр хөндүүлсэн гэсэн статистик тоо баримт гарсан гэв.  Хүн ам багатай манай улсад дэндүү их тоо үр хөндөлтийн хор уршгийг тайлбарлахаас илүүтэй. Асуудлыг цэгцлэх шаардлагатай болжээ.Учир нь манай аймагт гэхэд л сүүлийн жилүүдэд 14-16 насны охидын жирэмслэлт 20 хувиар нэмэгдэж хүүхдээ тээж төрүүлсэн тохиолдлууд ч гарчээ.Энэ нь өсвөр насны охидод нөхөн үржихүйн тусламж зайлшгүй шаардлага тулгарч байгааг сануулсаар байна.БОЭТ-ийн Нөхөн үржихүйн охидын кабинет ажиллаж байх хугацаанд жилдээ 900-1200 гаруй охид анхан болон бусад төрлийн тусламж хүсч хандаж байсан байна.Тиймээс үр зулбуулах эмийн талаарх ойлголт мэдээлэл өгөх охидын төлөө үйлчлэх тэдэнд тулгамдсан эмзэг асуудалд эхийн хайр шиг хандах “ЭРҮҮЛ” мэндийн цогц бодлогыг цаасан дээр бус хөрсөн дээр буулгах цаг нь иржээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Зулбуулах эм байна у яааралтай

Оюука

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Yg yj hvvhdte blsno mdhv tgd bltsn bl yh we?

zocin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.