Эмийн үлдэгдэлтэй мах идээгүй гэх баталгаа бидэнд байна уу?

Авермектиний бүлгийн эм гэдэг нь малчдын нэрлэдгээр ивомик гэсэн үг. Ивомикийг малд тарьснаас хойш 21 хоногийн дараа тухайн малын мах сүүг хүнсэнд хэрэглэх ёстой. Мөн тунг нь тааруулж тарих нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.

Гэтэл өнөөдөр энэ төрлийн тариаг малчид ямар ч хяналтгүйгээр малдаа тарьдаг болсон.

Малчин багийн иргэн: Ивомик тариаг арьс махны завсраар тарьдаг. Зуны цагт өт батгантай үед ивомик тариаг шүрших буюу өт рүү шахаж тарьдаг. Өнөө үед бол хамгийн сайн л тариа гэж бодож байна даа. Өт батганд тун хэмжээ барина гэж байдаггүй. Энэ бол байдаг л зүйл.

Малчин багийн иргэн: Малаа хамуунаас сэргийлэх гэж ивомик тариаг  хийдэг. Зун өтөнд, намар малаа тарга хүч авахуулах, хачиг хорхойноос сэргийлж хийсээр байна. Ач тустай тариа.Ивомик тариаг малдаа хийчихээд 7 хоног сүү, махыг нь хэрэглэдэггүй. Гэхдээ малчид ер нь бол махыг нь бол зарчихдаг нуугаад байх юм байхгүй ээ

Малчдын хувьд энэ тариаг хэрэглэхдээ савлагаан дээрх монгол зааврыг мөрддөг. Мөн эмийн санчаас яаж хэрэглэх заавар жорыг нь асуудаг гэлээ

Малын эмийн санч:   Малчид ийм мал байна. Ингээд өвчиллөө гээд малын эмийн санчаас зөвлөгөө авдаг. Харин ивомик тарианы хувьд малчдад сургалт, зөвлөгөө хийхгүй бол замбараагүй хэрэглэдэг. Малчид хор уршгийг нь тэр бүр мэддэггүй бүх юманд л сайн гэж боддог. Малын эмчээс зөвлөгөө ав гэхээр үгэнд ордоггүй. Малын эмийн сангууд зөвлөгөө өгөөд сүү, махыг нь хэд хоногийн дараа хэрэглээрэй гээд л гаргадаг. Ивомикийг уулгана, өт батганд цацна хэрэглэнэ гэдэг Гэхдээ одоо тариаг тэр бүр шууд хянаад байх боломжгүй Ер нь бол малчид өөрсдөө энэ тариаг хэзээ хийх үү гэдгээ мэддэг болсон Үгэнд ордоггүй хүмүүс ч мэр сэр бий Малтай болгон нь ивомик хэрэглэдэг. Хүссэн үедээ худалдаж аваад, хэн дуртай нь тарьдаг. Тарихдаа өт батганд цацах, тунг нь хэтрүүлэх тохиолдол гарсаар байна. Энэ нь малын эмийн зохистой хэрэглээ алдагдсантай холбоотой хэмээн тайлбарлаж байгаа ч хяналт хамгийн чухал

1990 оноос хойш мал эмнэлэг хувьчлагдсантай холбоотойгоор малын эмийн зохистой хэрэглээ алдагдсан. Энэ юу хэлээд байна гэхээр нэгдүгээрт, малын өдөр тутмын эмийн хэрэглээ гэж байдаг. Энэ нь малын хамуу, хачигнаас урьдчилан сэргийлэх тарилга, туулгыг зах зээлээс шууд худалдаж аваад хэрэглэдэг. Эдгээр эм бэлдмэлүүдэд малын биед хадгалагдах зохистой хугацаа гэж байдаг. Жишээлбэл, ивомик тариаг малд тарьснаас хойш 21 хоногийн дотор мах, сүүг хэрэглэхгүй гэх заавартай. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед вакцин, тарилга, туулгыг нэгдсэн журмаар  хийгээд тодорхой хугацаанд нийтийн хүнсний хэрэгцээнд хэрэглэдэггүй. Өнөөдөр бидний идэж байгаа махны гадна өнгө үзэмж нь сайхан өнгөтэй байлаа ч гэсэн шөл гардаггүй, амт чанартай болчихдог. Энэ нь  ивомикийг бүрэн гадагшлаагүй байхад нь хэрэглээд өөрсдийгөө хордуулаад байна  гэсэн үг.

Үүнээс үүдэн хэн, хэзээ, хаана, ямар эм тариа тарьсан нь тодорхойгүй малын махыг  зах зээлд худалдаалж байна. Уг нь журмаараа бол малчид эм тариа аваад, малын эмчийн  заавар жорын дагуу хэрэглэх ёстой. Гэтэл манай улсад малын эмчийн хүрэлцээ хангалтгүй байна. Мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн дэх эмийн бодис цочмог хордлого үүсгэх магадлал харьцангүй бага боловч хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлын хамгийн том асуудал бол урагт гажих үүсгэж болох бодис юм. Ялангуяа хүнсний зориулалтаар үржүүлж байгаа мал амьтнаас илэрсэн эмийн үлдэгдэл нь асар их эрсдэл учруулдаг.

Түүнчлэн ивомик бэлдмэл нь харх, туулай, хулганы урагт гажих үүсгэх нөлөөтэй болох нь тогтоогдсон. Бусад улсад ивомик тариаг хавар хэрэглэдэгээс гадна яг мал нядлахын өмнө хэрэглэдэггүй болохоор эмийн үлдэгдэл байх магадлал харьцангүй бага байдаг. Иргэд, хэрэглэгчид гарал үүслийн гэрчилгээтэй махыг худалдаж авахдаа ар талын хуудсан дах вакцин туулгалтад хэзээ хамрагдсан талаарх мэдээллийг  анхаарч үзэх хэрэгтэй. Өчигдөр тарьчихаад өнөөдөр зах дээр зарж байгаа махыг та авч байгаа бол та өөрөө өөрийгөө хордуулж байна гэж ойлго. Мэргэжлийн хяналт үүн дээр хяналт тавих боломж байдаггүй. Нарантуулын урд талын эмийн сангаас малчид өөрсдөө очиж аваад малдаа хийчихдэг. Мал эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх үйлчилгээ нь хомсдсон.

Зөвхөн улсаас үнэгүй олгож байгаа вакцинуудыг хувийн мал эмнэлгийн газраар гүйцэтгүүлж байна. Зохистой хэрэглээн дээр төр засгаас бодлого боловсруулах шаардлагатай. Нэг талдаа нэг хоёр айлын хоолны амт чанар яриад зогсохгүй цаашлаад хүний эрүүл мэнд талаасаа бодож урьдчилан сэргийлэх ёстой. Вакцин, антибиотикны зохисгүй хэрэглээнээс хүнээ хамгаалах хэрэгтэй. Малын эмийн зохисгүй хэрэглээ нь хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байна. Иргэд болгоомжтой хандаж хэдийд тарьсан байна, аль аймгаас ирсэн байгааг хянаж харж авах. Хэрэв дутуу байвал худалдаж авах эсэх нь иргэн таны сонголт.Өвөл идэшний үер гар дээрээс ямар ч хяналтгүй махыг худалдаалдаг нэг ёсондоо цахим зараар мах худалдан авдаг энэ нь таны хүнсний эрүүл ахуйг хангаж байгааг та мэдэхгүй тиймээс худалдан авч буй махаа шинжилгээнд орсон эсэхийг сайтар хянахад илүүдэхгүй бизээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
1
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.