Б.Гантуяа: Охин минь гэнэтийн цочролд орж маш их айсан байсан

 Энэ сарын 4 ны өдөр Зэст багийн нутаг дэвсгэрт гэрийнхээ гаднах тоглоомын талбайд тоглож байсан 10 настай бяцхан охины дээрээс савлуурын углуурга төмөр   суларч унасны улмаас толгойн тус хэсэгт хүчтэй гэмтэл авчээ. Тус тоглоомын талбайг 2 сарын өмнө шинээр барьж байгуулсан бөгөөд ашиглалтанд ороод удаагүй     байсан аж. Тухайн тоглоомын талбайг  "Тооромт” нэртэй компани хийж гүйцэтгэсэн байна .Тоглоомын талбайд гарсан хэргийн улмаас ажлын хэсэг байгууллагдан   шалгахаар болжээ.

Тархиндаа гэмтэл авсан охины ар гэрийнхэнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

Охины биеийн байдал одоо ямар байна вэ?

Б.Гантуяа: Охины ээж  Өнгөрөгч баасан гарагт өдрийн 15:50 минутын орчим дуудлага ирсэн охин чинь тоглож байгаад гэмтчихлээ, уначихлаа гэсэн. Намайг ажил дээрээсээ очиход охин маань маш их айсан гэнэтийн цочролд орчихсон байсан дээр нь цус их алдсан байдалтай зогсож байсан .Одоогоор тархиндаа  хаван буулгах эмчилгээ, эд эс сэргээх,өвдөлт намдаах эмчилгээнүүд хийгдэж байна.Тархины  гэмтэл учраас хугацаа их орно гэмтлийн ужиг хэсэг хугацааны дараа илэрдэг талтай.

Тоглоомын талбайн ажлыг гүйцэтгэсэн компани холбоо барьсан уу?

Б.Гантуяа: Охины ээж  Над руу залгасан охины биеийн байдлыг асуусан эмчилгээний зардал өгнө гэж хэлсэн. Одоогоор уулзалдаж амжаагүй явна . Ямар ч байсан шуурхай арга хэмжээ авч савлуурыг тухайн өдөр авчихсан байгаа харагдсан. Чанаргүй гэхээсээ илүүтэй хүлээж авч байгаа мэргэжлийн байгууллагууд хяналтаа сайн тавих хэрэгтэй санагдсан. Үнэхээр чанаргүй баталгаагүй байгааг олж харж чадахгүй шууд хүлээж авч байгаа явдал нь буруу шүү дээ.

Тухайн өдөр гэнэт хажууд зогсож байсан эмэгтэй бичлэг хийгээд эхэлсэн тэр хүнийг  буруутгах гэсэнгүй гагцхүү хүүхдийн хувьд сэтгэл зүйд нь хүнд туссан охин маань ээжээ хүмүүс одоо нөгөө охин явж байна гээд хараад байвал яана аа гэж хэлсэн. Мэдээлэл хүргэх гэж байгаа нь зөв ч гэлээ хүүхэд гэнэтийн цочролд орсон бичлэгийг шууд цацсан нь үнэхээр таагүй санагдсан. Олон нийт хүүхдийн асуудалд анхаарал болгоомжтой хандаж байхгүй бол хүүхэд өөрөө эмзэг зүйл шүү дээ 

Хүүхэд тоглоомын талбай дээр гэмтсэн асуудалд мэргэжлийн байгууллагууд ямар хариуцлага үүрэх вэ? Тоглоомын талбайг барьж гүйцэтгэсэн компани хариуцлага үүрээд өнгөрөх үү? Хүлээж авсан мэргэжлийн байгууллагууд хариуцлага хүлээх үү? Уг асуудалд тоглоомын талбайг хүлээж авсан Хот тохижуулах газар, СӨХ, Хот байгуулалт барилга захиалагчийн алба , Мэргэжлийн хяналт  гээд хэд хэдэн төрийн чиг үүргийн болон олон нийтийн байгууллагууд бий. Энэ онд Орхон аймагт 16 орчим газарт тоглоомын талбай шинээр барьж ашиглалтанд өгсөн. Тэд эхнээсээ чих халууцуулж хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдалд заналхийлчихлээ. Тиймээс эхнээс нь дахин нягтлаж учрыг нь олж хужирыг нь тунгаах  үүргийг Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргалд өгчээ. 

Б.Оюунбяр:  Хот тохижуулах газрын дарга Орхон аймгийн хэмжээнд 47 газарт хүүхдийн тоглоомын талбай байдаг. Тус газруудыг Хот тохижуулах газар арчилгаа, хамгаалалт болон сэргээн засах засвар үйлчилгээг хариуцдаг Өглөө бүр манай тохижилт үйлчилгээний хэсэг тоглоомын талбайнд арчилгаа, үйлчилгээ хийдэг гэсэн үг. Эвдрэл гэмтэл оношлох боломжгүй нэг ёсондоо ашиглалтын хугацаа дууссан бол бид сэргээн засварлах ажлыг гүйцэтгэдэг. Энэ удаагийг асуудалд иргэд савлуурын боолт сугалж аваад орхисон байсныг анзаараагүйгээс осол гэмтэл гарсан байна. Хүүхэд гэмтсэн асуудлыг зүгээр орхиж болохгүй тиймээс бид ажлын хэсэгт орж ажиллана.

Ц.Ганхуяг: Орхон аймаг дахь СӨХ-ын гүйцэтгэх захирал СӨХ-үүд тоглоомын талбайг хариуцдаг чиг үүргийн байгууллага биш бид сайн дурын үндсэн дээр оршин суугчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс камер байршуулж харж ханддаг юм. Ер нь бол бидэнд даатгаад өгчих хэрэгтэй гэж боддог. Сэргээн засах зардалтай нь цуг бид хариуцаад арчилгаа хамгаалалтаа цуг хийгээд явж чадна. Гэтэл "СӨХ" зөвхөн тоосонд дарагдсан үед нь цэвэрлэгээ хийх үүрэг хүлээчихдэг. Харин иргэд тоглоомын талбайг "СӨХ" хариуцдаг гэж ойлгоод бухимдал гомдолоо бидэнд гаргадаг.

Б.Мөнхдалай: Хот байгуулалт барилга захиалагчийн албаны дарга  Энэ жил бид хэд хэдэн газарт шинээр тоглоомын талбай барьж байгуулсан.Мэргэжлийн баг гарч хяналт шалгалт хийсэн гэвч зарим тоглоомын талбайн  зураг төсөвт багтсан тоглоомуудад эрсдэлтэй  тоглоомууд багтсан байсан.Тухайлбал эргэдэг савлуур  энэ нь хүүхдүүд дуртай тоглодог ч гэлээ аюулгүй байдал талаасаа осолтой гэж үзээд буцаасан.

Тус тоглоомын талбайд гарсан асуудлын мөрөөр хяналт шалгалт явуулж дүгнэлт гарах байх мэргэжлийн байгууллагууд хамтарсан  шалгалтыг явуулахаар ажлыг хэсэг байгууллагдаад байна. Бид гүйцэтгэсэн компанид нь эхлээд 100 хувийн бурууг өгөхөөсөө илүүтэй чухам юунаас болж асуудал үүссэн эсэхийг нарийн нягтлаж шалгасаны дараа эцэслэн тогтооно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.