Гэр хорооллын 5 баг инженерийн шугам сүлжээнд холбогдоно

Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хангамжийг нэмэгдүүлэн, хашаандаа байгаль орчинд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин үеийн шаардлага хангасан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд амьдрах боломжийг иргэдэд олгох зорилгоор “Хашаандаа хаус” дэд хөтөлбөрийг 2017 онд батласан.

Тус хөтөлбөрийн хүрээнд 2019 онд инженерийн шугамд холбогдох боломжтой бүсүүдийг мэргэжлийн байгууллагууд хамтран тодорхойлсон. Үүнд Баян-Өндөр сумын Цагаанчулуут, Наран, Булаг, Дэнж, Баянцагаан багийн ПДУ хэсэг нийт 338 айл өрх 21 Аж ахуйн нэгж байгууллага холбогдох боломжтой гэсэн байна.

Одоогийн байдлаар Цагаанчулуут, Наран багуудын ажил эхэлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Химон Констракшн” ХХК ажиллаж байгаа юм. Тус багуудын  иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж хэрхэн шугам сүлжээнд  холбогдох талаар мэдээлэл хүргэн ажиллаж байна. Түүнчлэн Хашаандаа Хаус хөтөлбөрт хамрагдаж инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой айл өрхүүд төрийн банкнаас 15 сая төгрөг хүртлэх зээлд хамрагдах боломжтой юм. Ингэхийн тулд шугам тавигдсаны дараа Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-иас техникийн нөхцөлөө аваад зээлийн материалаа бүрдүүлж өгөх ажээ.

Мон 2301 төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-д 78 иргэн техникийн нөхцөл хүсч үүнээс олгосон 36, техникийн нөхцөл олгох боломжгүй 42, гэрээ байгуулж холболт хийсэн 32 айл өрх байгаа юм. 2018 онд гэр хорооллын 10 айл өрх инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсоны 4 нь Наран баг, 6 нь Цагаанчулуут багийн айл өрх байжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.