Х.Азжаргал: 4,5 микрт гарсан цахилгааны гэмтэл бусдын буруутай үйлдлээс болсон

Уртбулаг багт байрлах “ЭБЦТС”-ТӨХК-ийн дэд станцад гадны нөлөөтэй гэмтэл гарсны улмаас 4,5 микрийн цахилгаан эрчим хүч тасалдаж хэрэглэгчид өглөөний 07:00 цагаас эхлэн цахилгааны хомсдолд орсон байна. Гэмтэл гарсан хэсэгт ажиллаж байгаа холбогдох албаны хүнээс тодрууллаа

Х.Азжаргал: ЭБЦТС-ТӨХК-ийн ашиглалтын инженер   Дэд станцад гарсан гэмтэл нь гадны нөлөөтэй гэнэтийн аваарын байдалтай кабелийн гэмтэл гарсан “Дэлхийн зөн” ОУБ-ын эзэмшил барилгад дулааны шугам солих ажлыг гүйцэтгэж байх үед кабел утсыг салгасны улмаас шугамд гэмтэл гарчээ. Газар шорооны ажил хийх явцад заавал зөвшөөрөл авдаг гэтэл уг байгууллага зөвшөөрөлгүйгээр ажил гүйцэтгэсэн байна.

Кабелийн гэмтлийг засахад хугацаа ордог мөн цас бороотой үед гүйцэтгэх боломжгүй хүндрэлтэй байдаг. Гэмтлийг засах явцад цахилгаан эрчим хүчээр хэрэглэгчдийг бол хэсэгчилэн  хангана. Зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж гэмтэл гаргасан байгууллагад хариуцлага тооцож гарсан зардлыг бид төлүүлнэ.Одоогоор хичнээн төгрөгны хохирол учирсныг хараахан тогтоож амжаагүй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.