C°/C°
Хүчний 3 төрөлтийн спорт нь одоо Монгол улсад болон тив дэлхийд эрчимтэй хөгжиж байгаа Монгол хүний биемахбодид тохирсон спорт билээ.Өнөөдөр дэлхий нийтэд хөгжиж тархаж буй байдал, Монгол улс, Орхон аймагт Хүчний 3 төрөлт, фитнессийн спортын үүсэл хөгжлийг харгалзан үзэж цаашид Орхон аймгийнхаа иргэд, хүүхэд залуусын чөлөөт цагийг энэ спортод хандуулах тэдний бие бялдарын хөгжилд оруулах хувь нэмрийн үүднээс Орхон аймгийн Хүчний 3 төрөлт, фитнессийн нэгдсэн холбоог 2015 оны 12р сарын 15-нд үүсгэн байгуулсан байна.
Тус холбоо үүсэн байгуулагдсанаар Орхон аймагт тус спорт хөгжлийн өндөр шатанд хүрч, Улсын аварга шалгаруулах тэмцээнд (У.А.Ш.Т) багаараа 3 удаа II байр, 1 удаа III байр, Бүсийн тэмцээнд 2 удаа I байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн байна. Мөн манай аймгаас тив дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож дэлхийн аварга 8, Ази тивийн аварга 12 төрөөд байгаа нь бахдам амжилт болж байна.
2019 оны хувьд Орхон аймгийн хүчний гурван төрөлт бодибилдинг фитнесийн нэгдсэн холбооны үүсэн байгуулагдсаны 5 жилийн ой тохиож байгааг тохиолдуулан хүчний гурван төрөлтийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг 2019 оны 11-р сарын 16,17-ны өдрүүдэд Хүүхэд залуучуудын театрт зохион явуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна. Энэхүү тэмцээний онцлог нь нээлттэй болох бөгөөд Улаанбаатар хот болон бусад аймгаас тамирчид оролцох бүрэн боломжтой болох бөгөөд зохион байгуулагчдын тооцоолсоноор 200 гаруй тамирчид оролцоно гэсэн мэдээлэл байгаа ажээ.






СЭТГЭГДЛҮҮД /0/