БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНЭ САНААЧЛАГААР ХАВДРЫН ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛАХАД ОНЦГОЙ АНХААРАЛ ТАВИН АЖИЛЛАНА.

Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлэгийг Монгол улс, Эрдэнэт хотод авчирж хавдрын өвчлөл дээр онцгой анхаарч өвчлөлийг бууруулах, өвчлөх болсон шалтгааныг илрүүлэх гэсэн олон ажлуудыг хийхээр болж байна. Аймгийн засаг дарга Д.Батлут энэхүү санаачлагыг дэмжин Улсан хотын их сургуулийн эмнэлгийн төлөөлөгчдийг Орхон аймагт албан ёсоор урьсан байна. Тэгвэл энэ 10 сарын 31-ний өдөр Улсан хотын их сургуулийн эмнэлгийг төлөөлөгчид Эрдэнэт хотод айлчилж байгаа ба айлчлалын үеэр эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичгийг байгуулах, 11 сарын 01-ны Тус санамж бичгийн хүрээнд дараахь боломжууд нээгдэх юм байна.

            Орхон аймгаас БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлэгт өвчтөн илгээх

  1. Тухайн өвчтөнд хамгийн сайн эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх, үзлэг оношлогоог хийх
  2. Эмчилгээний зардлын тусгай урамшуулал, хөнгөлөлт олгох
  3. Эмчийн сургалт, туршлага судлах солилцоог хийх
  4. БНСУ-д зохион байгуулагдаж буй эрүүл мэндийн хурал зөвлөлгөөнд урих
  5. Зайн эмчилгээний систем хэрэгжүүлэх
  6. Эрүүл мэндийн салбарын ажилчдын богино хугацааны сургалт, анагаах ухааны хөтөлбөр, олон улсын эрүүл мэндийн солилцоо, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

Орхон аймгийн хэмжээнд 2017 онд 667 хүн, 2018 онд 825 хүн хавдрын өвчлөлөөр өвчилсөн байна. Хамгийн том асуудал нь хавдрын өвчлөл нас залуужиж, жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь аюулын харанга болоод байна.  Манай аймгийн хувьд Элэгний хавдар давамгайлдаг бол умайн хүзүүний хавдар удаалж, ходоодны хавдар гурвалдаг байна. Энэхүү хавдарын голомтыг таслах, өвчлөлийг бууруулах, уг суурь голомтыг тодорхойлох ажлыг хийхгүйгээр энэхүү өвчнөөс салах арга зам байхгүй юм. БНСУ-ын Улсан хот нь Хьюндай группийн томоохон аж үйлдвэржилт төвлөрсөн, автомашин, усан онгоц, үйлдвэрийн робот машинууд гээд томоохон үйлдвэр бүхий 1 сая гаран хүн амтай хот ажээ. Мөн улсын төсөвт орлого бүрдүүлэлтээр Солонгос улсын нийслэл Сөүл хотыг ардаа орхидог БНСУ-ын хамгийн том төсөв бүрдүүлэгч, усан тээвэр, боомт бүхий хот. Хьюндэй группээс 1975 онд үйлдвэрийн ажилчиддаа зориулан тус эмнэлгийг барьж байгуулж байжээ. Тиймээс хамгийн сайн мэргэжилтэн, тоног төхөөрөмжөөр хангасан, хамгийн сүүлийн үеийн робот хагалгаа хийдэг эмнэлэг юм байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.