ГАНЦ ШӨНӨ ОРСОН ЦАС ЖОЛООЧ НАРЫН ӨВЛИЙН БЭЛТГЭЛИЙГ ШАЛГАЛАА

Цаг агаар хүйтэрч цас орсны  улмаас  халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурд удааширч, хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл нэмэгдсэн гэдгийг аймгийн цагдаагийн газрын замын цагдаагын тасгаас мэдээлж байна. Тус албанд ирсэн дийлэнх дуудлага мэдээлэл нь мөргөлдсөн  бөгөөд тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалжээ. Халтиргаатай нөхцөлд тээврийн хэрэгслийн тоормозны зам 3-4 дахин ихсэж мөстсөн нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч тав дахин багасдаг байна. Тухайлбал, 50 км/ц хурдтай явж байсан автомашины тоормозны зам тээш хуурай асфалтан замд 20 метр байсан бол нойтон замд 50 метр, цастайд 60 метр мөстсөн бол 120 метр болж тус тус өсдөг. Өөрөөр хэлбэл жолоочийн өлмий тоормозны дөрөөн дээр гишгэсэнээс хойш 120 метр зам туулаад зогсоно гэсэн үг юм.

Замын хальтиргаатай хэсэгт огцом тоормозлох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь шарвах гол шалтгаан болдог. Хальтиргаатай замд аюулгүй байдлыг хангахад дугуй хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Тийм учраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд зайлшгүй өвлийн дугуй солих шаардлагатай гэдгийг Замын цагдаагын тасгаас анхааруулж байна.

 Цас орсон эхний өдөр зам тээврийн осол гэмтэл нэмэгдэж "Тод транс" ХХК-ийн дунд оврын нийтийн тээврийн автобус урдаа явж байсан авто машинтай мөргөлдөж зорчиж явсан 3 зорчигч гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.