ДЭЛХИЙН ХӨГЖИЛ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ТУЛГУУРЛАНА

  Энэ үг зүгээр ч нэг гарчихаагүй. Сүүлийн жилүүдэд салбар бүрт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, тухайн салбар бүрээ тогтвортой, хөгжилд түүчээлж байна. Урлаг, спорт, улс төр, бизнес, эдийн засгийн гээд голлох салбаруудад эмэгтэйчүүдийн оролцоотойгоор өсөн дэвшиж байна. Монгол улсад ч мөн адил салбар бүрт манлайлж, үлгэрлэл болсон эмэгтэйчүүд олон. Үүний нэг нь олон улсын сэтгүүлч, Австралийн Rack Corp-н PR захирал, OOGII брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг юм. Тэрээр өөрийн амжилтын түүх, туршлагаа Эрдэнэтийн залуустай хуваалцахаар ирэх гэж байна.

Энгийн нэгэн монгол эмэгтэй Австрали улсад ямар зорилго тээн очиж, хэрхэн амжилтанд хүрсэнийг, түүний хүсч мөрөөдсөн амжилт энэ мөн болов уу, цаашид юуг төлөвлөж юуг харж байгаа бол. Хэдийгээр Оогий сошиалд идэвхитэй байж, өөрийн амьдрал, үзсэн сурсан бүхнээ харамгүй хуваалцдаг ч нэгэн танхимд халуун яриа өрнүүлэхэд бидэнд юуг ярих бол, ямар боломж, гарц байдгийг хэлэх бол гэдгийг тэсэн ядан хүлээнэ. Эрдэнэтийнхэн бусад аймгийн залуустай харьцуулахад мэдээллийг түргэн шуурхай авдаг ч бид Улаанбаатар, дэлхийн залуустай хөл нийлүүлэхийг хүснэ. Тиймээс Oogii-оор дамжуулан Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Эрдэнэтийн залуусд ямар боломжийг өгөхийг зорьж байгаа бол. Асуултын хариуг 11 сарын 24-нд  мэдэцгээе.

Энэхүү үйл ажиллагааг Эрдэнэт хотын “Сайхан бүсгүй” групп хамтран зохион байгуулах юм байна.

 

                                                       “ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ” ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.