БНСУ-ын Улсан хотын эмнэлэгтэй Орхон аймаг хамтран ажиллана

   Өнөөдөр БНСУ-ын Улсан хотын эмнэлэгийн мэргэжилтнүүд Орхон аймагт ажиллаж байна. Тэдний анх удаагаа Орхон аймагт хийж байгаа энэхүү айлчлалын гол зорилго нь Эрдэнэт хотын хөгжил бодлогын хүрээлэнгийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар эрүүл мэндийн салбарт тэр дундаа хавдрын эсрэг зорилтот төлөвлөгөөт ажлуудыг хамтран хийх зорилготой. Орхон аймагтай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичгийг байгуулж гэрээнд гарын үсэг зурж байна. Энэхүү санамж бичигт Орхон аймгаас БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлэгт өвчтөн илгээх, Тухайн өвчтөнд хамгийн сайн эмчилгээ үйлчилгээг үзүүлэх, үзлэг оншилгоог хийх, Эмчилгээний зардлын тусгай урамшуулал, хөнгөлөлт олгох, Эмчийн сургалт, туршлага судлах солилцоог хийх, БНСУ-д зохион байгуулагдаж буй эрүүл мэндийн хурал зөвлөгөөнд урих, Зайн эмчилгээний систем хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн салбарын ажилчдын богино хугацааны сургалт, анагаах ухааны хөтөлбөр, олон улсын эрүүл мэндийн солилцоо, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэх юм байна.

                                "Гэрэлтэй Эрдэнэт" хөтөлбөр үргэлжилсээр...

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.