Монголчууд эхлээд Эрээнийг хөгжүүлсэн харин одоо "Манжуурыг" хөгжүүлж байна "Хэзээ Монголоо хөгжүүлэх вэ?"

     Бид эхлээд Эрээнийг хөгжүүлсэн, одоо Манжуур хотыг хөгжүүлээд ердөө 5 хан жилийн дотор шинэ Манжуур хотыг босгочихлоо. Монголд эдийн засгийн болоод    бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд огтоос хэрэгждэггүй, зүгээр л цаасан дээр тунхаг төдий үлддэгийн бэлээхэн жишээ Чөлөөт бүсийн асуудал болоод байна. Бид эдийн засаг, худалдааны чөлөөт бүстэй болохоор сүүлийн хорь гаран  жил ярилаа.

Эрх баригчдын хэлж ярьж ирснээс үзвэл Замын-Үүд, Алтанбулаг танигдахын аргагүй болтлоо хөгжинө, тэдгээр бүс нутгуудад дэлхийн жишиг бүхий худалдааны төвүүд үйл ажиллагаа явуулж, бичил хотын хэмжээний статустай болно гэсэн. Гэвч өнөөдөр Замын-Үүд, Алтанбулаг Ар хашаат буюу Дорнодын  боомтууд бахь байдгаараа навсайчихаад,өнгө будаг нь арилсан хуучны хэдэн модон байшиндаа  өрөвдмөөр дүр төрхтэй байж байна. Манай төр засгийн түшээд “Чөлөөт бүсийг танигдахын аргагүй болтол хөгжүүлнэ” гэж ам бардам хэлж ярьж  байсан нь саяхан сонгуулиар ч энэ тухай амаа чилтэл ярьдаг. Гэтэл  Эрээн , дээр нь нэмээд Манжуурыг хэлээд байж л дээ. Эрхгүй ингэж хардахад хүргэж байгаа юм. Тэгээд монголчуудыгаа Эрээнийг  замчлан түүчээлж, Хятадын шавар тагз бүхий хэдэн байшинг дэлхийн жишиг хот болгож хөгжүүлээд танигдахын аргагүй сайхан хотыг Монголчууд бид босгоод өгчихлөө Яах ёстой бэ?

Манжуур хотыг хөгжүүлэхэд Монголчуудын оруулсан хөрөнгө оруулалт ердөө “Булган шуба” гэж хэлбэл нэг их хилсдэхгүй болов уу? Аялал жуулчлал хийхээр Манжуур хотыг очиж үзээгүй хүн Монголд бараг л үлдээгүй байх албан байгууллага, хамт олон , найз нөхөд, гэр бүлээрээ Манжуур хотыг зорьсоор ...

Албан байгууллагын ажилтанаа шагнадаг шагнал Азын сугалааны эрх гээд элдэв арга хэмжээнд Манжуур явах эрхийн бичиг эхний эгнээнд байдаг нь энэ хотыг зорих Монголчуудын цувааг нэмсээр.  Жил бүрийн өвөл  “70” орчим тэрбум төгрөгөө Манжуурт авч очоод юүлчихдэг ард түмэн ганцхан манай монголчууд. Үүний 50 орчим тэрбум нь зөвхөн "Булган шуба"авахад зориулдаг гэх... Дэндүү баян Дэндүү ганган хүмүүстэй улс юм даа

                Яаж энэ их мөнгийг Монголдоо авч үлдэх вэ гэж яахын ч аргагүй бодогдож сууна

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.