Дэлгэцийн донтолтоос гэр бүлээ хамгаалах нь таны дадал зуршлаас эхэлнэ

 

15-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сурагч Н.Өлзийхүү  5 настай энэ бяцхан охин гар утасны донтолтын талаарх сэтгэгдэлээ  зурагаар илэрхийлжээ.

 Охин зургандаа гар утас нь хүүхдийн эрүүл мэндэд хортой хараа ихээр муудаж бие өвддөг  гэх утгыг иэлрхийлсэн байв. Дэлгэцийн донтолтоос сэргийлэх хүрээнд явагдаж байгаа аянд бяцхан охины гэр бүл нэгдэж гэр бүлийн номын сантай болсон тухай хөөрөн ярьцгаалаа. Ам бүл 5 уулаа ч гэртээ ажлын өдрүүдэд зурагт үздэггүй гар утсаараа оройн цагаар огт оролдоггүй.Үлгэр жишээ энэ гэр бүл Монголын уламжлалт тоглоом наадгайгаар тоглож дугуйланд явдаг гээд өдөр бүрийг гэр бүлээрээ  үр дүнтэй өнгөрүүлдэг байна.Гар утсаараа оролдож амьдралынхаа  алтан цагаа өнгөрүүлж байгаа муу зуршилаасаа хамтдаа гарцгаая хэмээн хэвлүүлэх өгүүлэх энэ бяцхан охины хүсэл мөрөөдөл “ТОМ” болоод  эх орондоо хэрэгтэй сайн үйлстэн болох гэсэн юм.

Сүүлийн жилүүдэд техник текнологи хөгжихийн зэрэгцээ телевиз интернэт ухаалаг утасны хэрэглээ асар хурдастай нэмэгдэх болсон. Яг энэ цаг үед хүмүүсийн дунд тэр тусмаа  айл гэрт дэлгэцийн донтолт гэх харанга дэлдэж байгааг хэн хүнгүй шүүмжилсээр байгаа ч арга хэмжээ авах талаар төдийлөн анхаарч чадахгүй явсаар нэг л мэдэхэд донтчихсон байх нь туйлын харамсалтай. Бид дэлхийг хөгжлөөс хоцрох ёсгүй ч зохисгүй хэрэглээ,хяналтгүй сонголт эмх цэгцгүй байдлыг бий болгож болохгүй юм.Хамгийн гол нь бид үр хүүхдийнхээ эрүүл мэнд, боловсролд цаг хугацаагаар төлж барахгүй сөрөг үр дагавр үлдээж байгаан нь харамсал төрүүлсээр... Гэр бүлээ дэлгэцийн хамааралаас хэрхэн салгах вэ? Хүүхдүүдээ зөв үлгэрлэж гэр бүлдээ эрүүл мэнд аз жаргал гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бэлэглэхийн тулд юуг хийх ёстой вэ?Ердөө зөв дадалд хэвшүүлэх явдал юм. Үүнд гэр бүлийн гишүүд тэр тусмаа эцэг эхчүүд хамгийн чухал үүргийг гүйцэтгэх ёстой.Дэлгэцийн донтолтоос аврах аян Эрдэнэт хотод  эхлээд нэг сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч үр дүнгээ өгсөн олон ажлууд хийгдэж амжжээ. Цэцэрлэгүүдэд өрнүүлсэн аянд эцэг эхчүүд нэгдэж тэдэнд зориулсан зөвлөмж мэдээллийг гэр бүлдээ хэрэгжүүлсэн сайхан мэдээ байна 

            Тус аяныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

 Тэрээр дэлгэцийн хамааралгүй эрүүл, хүнлэг ,оюунлаг ирээдүйг бүтээхийг төлөө хамтдаа ажиллаж спортыг сайхныг , урлагын гайхамшгийг, байгалийн гоо үзэсгэлэнг,  номын амтыг ,найз нөхдийн нөхөрлөлийг үр хүүхэдээ гэр бүлдээ үлгэрлэхийг Энэхүү аянаар дамжуулан Эрдэнэтчүүддээ уриалжээ.

 

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.