МХГ болон Татварын улсын байцаагч нарын нэрийг барьж залилан хийхийг завдсан хэрэг Орхон аймагт гарчээ

"98112739" дугаартай утаснаас МХГ-ын болон Татварын алба, Онцгой байдлын газрын байцаагч нарын хамтарсан шалгалт танай байгууллага дээр хийнэ гэх нэрийдлээр албан байгууллагууд руу утсаар ярьж данс явуулж мөнгө шилжүүлж авах оролдлого хийхийн завдсан тохиолдол гарсан тул ААН, байгууллагууд, иргэдэд ийм төрлийн шалгалт огт явагдаагүй болохыг анхааруулж залилангийн хэргийг хохирогч болохоос сэргийлж мөн ийм дуудлага мэдээлэл танай байгууллага дээр ирсэн тохиолдолд бидэнд хандана уу? хэмээн МХГ-ын улсын хяналтын байцаагч Д.Лхагважав өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ.

Уг асуудлыг тодруулбал "98112739" дугаарын эзэмшигч нь н.Батсүх гэгч Улаанбаатар хотод амьдардаг иргэн байх бөгөөд Улаанбаатар хотод энэ төрлийн залиланг 20 гаруй байгууллага дээр хийсныг илрүүлээд байгаа юм байна. Иргэн Батсүх нь  дээрх дугаараас Эрдэнэт хотын 2.3 байгууллага руу хандаж шалгалтаар явж байгаа тухайгаа тайлбарлаж данс руугаа мөнгө хийхийг шаардсан байна.

 

Д.Болормаа 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.