Д.БҮҮВЭЙБААТАР: Эко хороолол хөлдөх аюултай нөхцөл үүссэн энэ нь “Монгол дайвун” ХХК-ийн 100 хувь буруутай үйлдэл

 

Өвөл хаяанд ирсэн энэ үед цэвэр, бохир усны шугам хоолойн найдваргүй байдлаас үүдэж гэртээ хөлдөх эрсдэл иргэдэд учраад байна. Үүсээд байгаа нөхцөл байдлыг тодруулахаар “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн  захирал Д.Бүүвэйбаатартай ярилцлаа.

-Яг өнөөдрийн байдлаар “Баян-Өндөр эко” хороололд хичнээн айл байна вэ?

-Надад тоон мэдээлэл нь алга. Гэрээ хийсэн манай ажилтан мэдэж байгаа байх.

-Шүүхийн байрнаас гадна Улсын комисс хүлээж аваагүй, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК”-д харьяалагдаагүй хэдэн байр байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ талаар нарийн сайн мэдэхгүй байна. 2015 онд тендерээр шинэ шугам татсан байдаг. Шинэ технологиор хийсэн гэж байгаа ч 40 жил болсон манай шугамтай харьцуулахад маш муу, шүүрэн шанага шиг болсон байсан. Нэгийг хаахад нөгөө талдаа цоороод, төгсгөлийн таван айлдаа дулаан нь хүрэхгүй, даралтыг нь нэмээх шахахад задраад байгаа юм.

-Ийм шалтгаанаар өнөөг хүртэл улсын комисс аваагүй хэрэг үү?

-Улсын комисс хүчээр хүлээн авсан ч хугацаа нь болоогүй байсан гэсэн үг.

-Шинээр баригдаж байгаа орон сууцанд итгэл алдрах байдал сүүлийн үед гарах боллоо. Манай аймагт төдийгүй Улаанбаатар хотод  энэ үзэгдэл газар авч байна?

-Монгол Улсын хэмжээнд 5-6 жилийн дараа нийтийн аж ахуйн салбар хямралд орох магадлал өндөр байна. Яагаад гэвэл, Хятадад үйлдвэрлэсэн трубаг манай барилгын компаниуд өргөнөөр ашигладаг. Үүнээс шалтгаалан үүсэх эрсдэл харьцангуй их 6-р хорооллын 5-р байрны цоорсон шугамыг 2007-2008 онд мөн л урд хөршид хийгдсэн шугам хоолой тавьсан. Үндсэндээ 10 жилийн насжилттай байна.  Би хувьдаа үүнээс үүдэн Монгол даяар хямралд орох магадлал өндөр гэж харж байна. “Монгол Улсын стандартыг сайн хий, чанарынх нь доод хэмжээг тогтоож өгөөч” гэдэг асуудлаа Барилга хот байгуулалтын яам болон Үндэсний зохицуулах зөвлөлд хүргүүлсэн.

-“Монгол дайвун” ХХК бараг 200 метр шугамыг сольж өгөхгүй бол айлууд нь өвөл хөлдөх аюултай гэж та хэллээ?

-Өвлөөс наана өнөө маргаашгүй хөлдөнө. Тэр 200 метр шугам нь 2,7 тэрбум төгрөгийн шугам татсан. Гэр хороолол руу оруулсан шугамнаас 40 м татах боломж нь байгаа ч цаана байгаа 160 метр шугамны хохирлыг хэн барагдуулах вэ гэдэг асуудал байна. Усны алдагдлаа хянах зорилгоор шаардлага тавьж байгаа.

-Тухайн компани баталгаа өгсөн хугацаа нь дууссан ч ийм нөхцөлд хохирлыг барагдуулна гэж байгаа юм уу?

-Улсын комиссынхон тухайн үед МХГ-ын улсын байцаагч  Х.Азхүүгээс  бусад комиссын гишүүд  хүчээр гарын үсэг зурсан гэж тайлбарладаг.Тэгэхээр гарын үсэг зурсан бүх хүн хариуцлага хүлээх байх гэж бодож байна.

-Хариуцлага хүлээгээд эхэлсэн үү?

-Хуулийн хэлтэст материалуудаа өгч байгаа. Шалгаад шийдвэрлэх байх. Монгол Дайвун компаний зүгээс ирж уулзсан арга хэмжээ авч ажиллана гэдгээ мэдэгдсэн.

Хэрвээ “Монгол дайвун” ХХК-ын зүгээс яаралтай арга хэмжээ авахгүй бол бид аргалах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн.Тухайн үед ийм хариуцлагатай ажил гүйцэтгэж байж улсын комиссын багт орж ажилласан хүчээр гарын үсэг зурсан  хүмүүс давхар хариуцлага хүлээх ёстой.

 

 

Ярилцсан: Erdenetlife.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.