Бид Ч.Баярсайхантай хамт “Баярлалаа” сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээн болж өнгөрлөө

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Монголчууд өвдөж зовсон нэгэндээ хүнлэг чанар сайхан сэтгэлээрээ тусалж дэмнэж чаддаг ард түмэн тэр ч утгаараа найздаа зориулан итгэл сэтгэлээрээ нэгдэн нийлсэн залуус  Бид Ч.Баярсайхантай хамт  “Баярлалаа” хандивын аяныг өрнүүлж спортод тэр дундаа  сагсан бөмбөгт үлгэр дууриалал болсон түүнд зориулан  сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээнийг өнгөрөгч амралтын өдөр зохион явууллаа.

Нээлттэй тэмцээнийг “Найзууд лиг”клуб болон  түүний дотны найзууд, Засаг даргын зөвлөх Ч.Мөнх-оргил, “Золотоя Руно”компаний захирал Х.Ганбаяр нар хамтран зохион байгуулсан байна.

Тэмцээнд 30 гаруй баг оролцож өрсөлдсөнөөс  "СЭНГҮН" баг тэргүүлж 2-р байранд “Өсвөрийн шигшээ” баг 3-р байранд “999”баг  орсон байна.

Тэмцээнийг БНСУ-ын Улсан хотоос хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид үзэж сонирхсон бөгөөд Ч. Баярсайхны найз нөхдийн зүгээс тэдэнд зориулсан гэнэтийн бэлгийг бэлдсэнээ энэ үер гардуулан өгчээ. Ч.Баярсайхан БНСУ-ын Улсан хотын Улсан их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эмчилгээ 6 сарын турш үргэлжилэх юм. Түүний найзууд Улсан хотын төлөөлөгчдөд эмнэлэгийн барилгыг сийлж урласан хивсийг бэлэглэж найзынхаа өмнөөс хүндэтгэл үзүүлсэн нь энэ юм.

Бид Ч.Баярсайхантай хамт  “Баярлалаа” хандивын аяны  хүрээнд 2 сарын турш олон сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн өргөл хандив цугларчээ.

Уурхайчин залууд тусламжийн гараа сунгаж хандивын аяныг дэмжсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон тэр дундаа  Ил уурхайн баг хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд  хандивын аянд нэгдэн нийлж бүх цаг хугацаанд туслаж дэмжиж буй олон сайхан хүмүүст  гүнээ талархал илэрхийлж байгаагаа аяныг зохион байгуулагчид онцолсон юм.

 

Д.Болормаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.