А.Түвшинжаргал: Түрээсийн орон сууцанд хатуу болзол тавьж байгаа сугалааны зарчмаар шалгаруулна

 Түрээсийн орон сууцны журмыг  Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар эцэслэн баталж  тун удахгүй иргэдээс өргөдөл авч эхлэхтэй холбогдуулан журмын талаар болоод түрээслүүлэх, өмчлүүлэх асуудлыг хэрхэн хувиарласан иргэдэд тавигдах шаардлага ямар байх. Хэзээ албан ёсны өргөдөл хүлээж авах сугалааг явуулах журам түрээсийн үнэлгээ зэрэг  асуултанд хариулт авахаар Засаг даргын орлогч ажлын хэсгийн ахлагч А.Түвшинжаргалтай  ярилцлаа.

-Дөнгөж сая Түрээсийн орон сууцны журмыг тэргүүлэгчдийн хуралдаан дээр эцсийн байдлаар  батлачихлаа. Журам хэзээ хөрсөн дээрээ буух бэ? Хэзээ олон нийтэд дэлгэрэнгүй хүргэх бэ?

-Түрээсийн орон сууцны журмыг ажлыг хэсэг маш нухацтай авч үзэн  2 ч удаа хуралдаанд оруулж буцааж нилээн сайн нягтлаж судалгаа хийж байж өнөөдөр эцсийн байдлаар батлаж байна. Одоо энэ баримт бичгийг боловсруулж бэлэн болгоход 7 хоногийн хугацаа шаардагдана. Бид олон нийтэд нэн даруй танилцуулж хэвлэлийн хурал зарлана. Ингээд 15 хоногийн дараа иргэдээс өргөдөлөө авч эхэлнэ. Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэд, шаардлагыг хангаж байгаа бүх хүн өргөдөлөө ирүүлэх боломжтой. Бид өргөдөл авах хугацааг 45 хоног байхаар тооцоолсон. Нэг зүйлийг онцолж хэлэхэд бид сугалааны зарчмаар иргэдийг сонгон шалгаруулна.

-Түрээслүүлэх нь 70 хувь өмчлүүлэх буюу худалдах нь 30 хувь гэж ойлгож байна. Өмчлөж авахад 1мкв үнэ хэд байх бэ? Түрээсийн төлбөр мөн адил хэдээр тогтоож  байгаа барьцаа авахуу?  

-Энэ бол маш чухал асуудал журам боловсруулах явцад хамгийн их нягталж судалсан ажил гэж хэлж болно. 315 айлын түрээсийн орон сууц бол хөгжлийн банкны зээлээр баригдсан нэг ёсондоо бид 18,4 тэрбум төгрөгний зээлийг хүлээж авч байгаа гэсэн үг.

Тодруулбал бид өндөр зээлээр орж ирсэн энэ орон сууцыг хэрхэн зөв шийдэх үү?гэдгийг маш их нухацтай авч хэлэлцсэн.ЗГ-аас гаргасан тогтоол шийдвэр өнөөдөр 5 жилийн дотор энэ өрийг төлөх даалгавартай. Гэтэл уг барилга 100 хувь чанар амлаж чадахгүй байна. Өмчлүүлэх үнийн дүнг 1мкв 1сая 238 мянган төгрөг байхаар тогтсон харин түрээсийг 200,000 мянган төгрөгнөөс эхлүүлж байна. Өмчлөж авах иргэд 1 өрөө байрыг 43 сая төгрөгөөр 3 өрөөг 68 сая төгрөгөөр худалдан авна. Гэвч бид түрээсийн орон сууцны барилгад чанарыг амлаж бол чадахгүй байгаа  70 хувийг түрээсийн журмаар 220 орон сууц буюу айл өрх  үлдсэн 95 орон сууцыг өмчлүүлэх буюу худалдана. Ахмадуудад квот олгох асуудал буюу түрээсийн 70 хувиас 20 хувийг нь журмын дагуу олгохоор ярилцсан.

-Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэд маш олон байгаа тавигдах шаардлагын хувьд  тухайн иргэн ямар болзол хангах орлого хэд байх гэж заасан бэ?

-Ахиад хэлмээр байна. Энэ орон сууц Эрдэнэтчүүдэд үнэхээр ашиг тустай зүйл болж ирж чадаагүй ээ. Алгаа тосоод баярлаад бол бид гүйж чадахгүй байна.Хөгжлийн банк 5 жилийн хугацаатай жилийн 6 хувийн хүүтэй бидэнд 18,4 тэрбум төгрөгны өр  өгч байгаа аймаг энэ өрийг даах боломжгүй. Тиймээс худалдах түрээслүүлэх болзол хатуу байхаар хийгдсэн. Маш шудрага шалгаруулалтаар явуулж олгоно.Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэн нэг өрөө орон сууц гэхэд  зургаан зуун  мянган төгрөгөөс дээш цалинтай буюу орлоготой байх хоёр өрөө бол найман зуугаас дээш мөнгөн дүнгийн орлогоо нотлох гурван өрөө байр нэг сая төгрөгнөөс дээш орлоготой байх гэж тусгасан. Өмнө нь улсаас хувьчлаж орон сууц авч байгаагүй.Орон сууцны зээлгүй байх гэсэн шаардлагууд бий. Хэрвээ түрээсээ төлөхгүй нэгээс дээш сар болсон тохиолдолд албадан гаргах өмнөх төлсөн түрээсийг буцаан олгохгүй гэж заасан.

-Одоо өргөдөлөө өгсөн хүлээж байгаа иргэдийг яах бэ?Өнгөрсөн жилээс эхлээд өргөдөлөө бариад гүйсэн иргэд цөөнгүй бий. Сугалааг хэрхэн явуулах талаар тодруулж өгнө үү?

-Өргөлдөл хүлээн авсан байгаа шаардлага хангаж байгаа өргөдөлөө авч үлдээд явах уу? гэдгийг удахгүй журамаа олон нийтэд хүргэхдээ эцсийн байдлаар танилцуулна. Ямар ч байсан өргөдөлөө тун удахгүй  авч эхэлнэ. Сугалааг маш нарийн ил тод шудрага явуулна.

Иргэн Э.өргөдөлөө өгөөд шаардлага хангасан бол  сугалаанд өөрийн биеэр ирж оролцно.

-Орон сууц хэзээ ашиглалтанд орох бол  2019 ондоо багтах уу?

-Улсын комисс ажиллах байх дотоод заслын ажил яг одоо ч явагдаж байна. Мэдээж он гарч байж шалгаруулалт сугалаа гээд шат дараатай ажлууд дуусч  иргэдийг оруулах ажил явагдана. Он гаргаад сар шинийн өмнө амжуулах тал дээр бид анхаарч ажиллана.

 

Ярилцсан: Erdenetlife.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Turresiin oron suutsnii orgodol daxij xizee awax we

Sarangerel

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.