Эрдэнэт хотод тэмцээнд оролцож байсан 11 настай хүү тэмцээний үер ухаан алдаж унан биеийн байдал гэнэт мууджээ

Жүдо бөхийн ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавъяат тамирчин, Зууны манлай жудоч Доржпаламын Нармандахын нэрэмжит өсвөрийн жудо бөхчүүдийн олон хотын тэмцээн энэ сарын 15-17-ны өдрүүдэд Хангарьд цогцолборт болж өнгөрсөн юм.

Энэ жил уг тэмцээний 23  жилийн ой тохиож буйгаараа онцлогтой бөгөөд, тэмцээнд 1999 оноос хойш төрсөн тамирчид буюу 17 хүртэлх насны нийт 20 гаран  байгууллага, клубын 500 гаруй  тамирчин өрсөлджээ. Хөдөө орон нутгаас болон Улаанбаатар хотоос  өсвөрийн баг тамирчид зорин ирж оролцжээ.Тус тэмцээний үер Улаанбаатар хотоос ирж оролцсон 11 настай тамирчин хүү тэмцээний дэвжээн дээр  ухаан алдаж унан гэнэт биеийн байдал нь муудсан байна. Тухайн өдөр тамирчин хүү 50 кг жинд барилдахаар жин хасч олон цагаар ус ч уулгүйгээр жингээ хасах оролдлого хийсэн нь биеийн байдал нь муудах шалтгаан болжээ.  Хүүд  анхан шатны тусламж үзүүлэн БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт хүргэсэн боловч ухаан оролгүй хэсэг хугацаа өнгөрсөн байна.Тамирчин хүүгийн ар гэрийхэн Улаанбаатар хотоос ирж хүү 3 хоног эмчилгээ хийлгээд биеийн байдал харьцангуй тогтворжих үед  Улаанбаатар хотыг зорьжээ.

 Сүүлийн үед тэмцээн уралдаанд оролцож байгаа бага насны тэр дундаа өсвөр насны хүүхэд залуучууд олон хоногоор хоол сойх бэлтгэл сургуулиалт хийх үедээ уургаа алдах тамирдах ядаргаанд орох  зэргээр эрүүл мэндээ эрсдэлд оруулах нь өсөх хандлагатай болж ирсэн тул эцэг эхчүүд болон багш дасгалжуулагч нар нь хүүхдийн биеийн байдалд анхаарах  бэлтгэл сургуулиалт хийх явцад байнга хяналт тавих хэрэгтэйг эмч мэргэжилтэнгүүд анхааруулсаар байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.