Р.Улаанхүү: Хүнд сэтгэлийн тус багаддаггүй юм

Оюутаны намар, ханийн дуу, эх үрсийн элбэрэл, гээд монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон дуунуудын эзэн Монгол улсын гавьяат жүжигчин хүмүүнлэгийн элч дуучин  Ж.Уранчимэг урлагт 40 жил тоглолт халуун алга ташилт баяр хөөр аз жаргалаар цалгин амжилттай болж өнгөрлөө. Эстрадын урлагт 40 жил зүтгэж яваа түүний хувьд аливаа хүмүүнлэгийн үйлсэд гар сунгаж ирсэн гэдгийн төдийлэн үзэгч түмэн мэддэггүй.Тэрээр Эрдэнэт хотод хийсэн  тоглолтынхоо үер Эрдэнэт хотын 3 иргэнд тодруулбал амжиргааны түвшин доогуур өрх толгойлон амьдарч байгаа 3 эмэгтэйд өргөө цагаан гэр гардуулан өгч халуун сэтгэлийн гараа сунгалаа.Мөн энэ үйл ажиллагааг дэмжин “Солосайф” ХХК-ийн зүгээс тус бүр 240 мянган төгрөг үнэ бүхий ширээг бэлэг болгон өгсөн бол “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын зүгээс 3 эмэгтэйн гэр бүлд өвлийн түлшийг хариуцаж хашаанд нь буулгаж өгч тусламж үзүүлжээ.Сэтгэл байвал сэтэрхий зүү ч байсан хүнд хүргэдэг гэдэгчилэн  өргөө цагаан гэрээр амьдралд нь бага ч болов тус хүргэсэн Дуучин Ж.Уранчимэг түүний гэр бүлийн  энэхүү  арга хэмжээг дэмжин “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын зүгээс ийнхүү сэтгэлийн халуун хандив өргөжээ.

Р.Улаанхүү :  "Баянбулаг багийн хөгжил" ТББ-ын тэргүүн

Хүнд сэтгэлийн тус багаддаггүй юм билээ. Олон ч хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан энэ удаагийн арга хэмжээ үнэхээр сэтгэлээс гарсан сайхан зүйл боллоо. Ж.Уранчимэг дуучны хувьд хүндэлж хайрлаж явдаг дуучны минь нэг ийм сайхан ажил зохион байгуулсан гэдгийг сонсоод хамтран ажиллах санал тавьсан юм.Бид бие биеэндээ чадах чадахаараа дэмжиж явах нь энэ насны буян юм. 3 сайхан эмэгтэйн гэр бүлд нэг ч гэсэн өвөл халуун дулаан өвөлжих боломж олгож өгсөндөө бид баяртай байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.