ХАМГИЙН ЧУХАЛ НЬ БОЛОВСРОЛ

 Хүний амьдралд БОЛОВСРОЛ хэзээд чухал байсаар ирсэн. Бүх зүйлийг зоосны нүхээр харж өөрт ирэх боломжыг хойш түлхэхгүй,  харин  ирж байгаа боломжуудын нэгийг л барьж авахад таны амьдралд ямар өөрчлөлтийг авчирах бол. Хэзээ ч надад тэтгэлэг олдохгүй, мөнгө байхгүй юм чинь өндөр хөгжилтэй оронд сурна гэдэг бүтэхгүй,  гэсэн бодлоор өөрийгөө хүлэх хэрэггүй.  

Гагцхүү та хичээл зүтгэлтэй, мөрөөдөлдөө үнэнч, тууштай, хөдөлмөрч байвал шагнал нь танд ямар ч хэлбэрээр ирж болно. Үүний нэгэн тод жишээ бол Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ санаачилгаар Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 10-12 ангийн сурагчдын дунд 2019 оны 11 сарын 04-ны өдрөөс эхлэн "Австралид суралцацгаая" 100% тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан.

Тус тэтгэлэгт хөтөлбөрт өөрийн ур чадвар, мэдлэг оюуныг сорихоор нийт 81 сурагч оролцож, IV сургуулийн 11а ангийн сурагч Э.Амгаланжаргал, I сургуулийн 11а ангийн сурагч Г.Солонго, Эрдмийн сан сургуулийн 11а ангийн сурагч З.Хулан, V сургуулийн 12б ангийн сурагч Л.Оюун, V сургуулийн 10в ангийн сурагч Д.Жаргалмаа, V сургуулийн 11а ангийн сурагч Н.Саруулбат нар шилдэг 6 сурагчид шалгарлаа. Тус 6 сурагч нь 2-р шат болох ярилцлагад OOGII EDU үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг (#OOGII) - той ярилцлагад оролцож өөрийн мөрөөдөл, зорилго, амьдралын философи, эх дэлхийн тухай гээд олон сэдвээр ярилцаж эндээс шилдэг сурагч болох тэтгэлэгт хөтөлбөрийн ялагчийг тодрууллаа.

Тус хөтөлбөрийн ялагчаар V сургуулийн 10в ангийн сурагч Д.Жаргалмаа шалгарч зуны 3 сарыг Австрали улсад 100 хувийн тэтгэлэгтэй Англи хэл суралцах, амьдрах, McDonalds компанид ажиллах эрхээр шагнуулсан юм. Үлдсэн 5 сурагч Улаанбаатар хотод OOGII EDU сургалтын төв (50%-ийн тэтгэлэг)-д Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн (50%-ийн тэтгэлэг)-ийн тэтгэлэгээр суралцуулахаар боллоо. Мөн тус өдөр Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар зохион байгуулагдсан "Амжилттай яваа бүсгүй" #OOGII уулзалт ярилцлагад Эрдэнэт хотын 450 гаруй бүсгүйчүүд оролцож, өөрийн такс болох 10000 төгрөг (3,000.000 төгрөг)- өөр Австралид суралцахаар шалгарсан Д.Жаргалмаа дүүдээ Австрали улсад очих онгоцны тийзээр дэмжлэг үзүүллээ. Тус арга хэмжээг Эрдэнэт сайхан бүсгүй фэйбүүк группээс амжилттай зохион байгуулжээ.

Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдгийн адил нэг ч гэсэн боловсролтой Монгол иргэнийг төрүүлэхэд өөрт байгаа боломжийг Эрдэнэтийн залуустаа хуваалцсан

    "Бат-Өлзийн Бат-Эрдэнийн" санаачилсан төслүүд үр дүнгээ өгсөөр байна.

                                                                     

                      Сур сур бас дахин сур   “ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ” хөтөлбөр үргэлжилж байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.