Орхон аймгийн Зураач урчуудын холбооны дарга Д. Батбилэг Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртэв

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гараж  эрүүл мэнд, аж үйлдвэр, боловсрол, нийгмийн бусад салбарт амжилт гаргасан 22 хүнийг  гавьяат цолоор шагналаа. 

 Ийнхүү Эрдэнэтийн Ардчилал анхдагчдаас анхны гавьяат цолтон төрсөн түүхэн өдөр тохиож байна. Зураач, уран бүтээлч Д.Батбилэгийн хувьд Орхон аймагт туурвисан уран бүтээл арвинтай нэгэн бөгөөд  Эрдэнэтийн шинэ цагийн бүтээн байгуулалтад оролцож явсан юм.

Тэрбээр та бидний сайн мэдэх Шинэ жилийн үдэш төв талбайд сүндэрлэх өвлийн өвөө цасан охиныг бүтээсэн бөгөөд мөн  3-р микр  22 дугаар байрны ханан дээрх цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд зориулсан морины зураг, Гиндерекцийн өмнөх “Анхдагч илгээлтийн эздэд зориулсан хөшөө”-ний эх загварыг гаргасан гэдэг  Мөн түүнчлэн  “Хөх Монгол” цогцолборын ханан дээрх зургуудийг бусад уран бүтээлчдийн хамтаар бүтээсэн. Ийнхүү Эрдэнэт зураач урчуудын хувьд Ардчиллын анхдагчдийн хувьд анхны гавьяат цолтон мэндэллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.