Өсвөр насны охиныг цахим чатаар дамжуулан танилцаж улмаар хүчирхийлсэн хэрэг гарчээ

Фэйсбүүк чатаар  хэдэн сарын өмнө 12-р дугаар ангийн нэгэн охинд гэнэтийн мессежүүд ирэх болсон байна.Улмаар эл харилцаа хүчирхийлэл, заналхийлэл болж хувирсан байна. Охины чат руу хаа байгаа газарт чинь ална хэмээн сүрдүүлж эхэлжээ. Энэ сүрдүүлэгээс үүдэн охин байнгын айдастай явах болсон байна. Энэ бол өсвөр насны хүүхдүүдийн дунд гарч буй цахим хүчирхийлэл бөгөөд цахим орчинд өрнөж буй хөшигны цаана орших харгис харилцаа юм.

 Бэлгийн хүчирхийлэлд өртөж, түр хамгаалах байранд ирэх өсвөр насны охидын ихэнх хувь нь цахимаар дамжуулан танилцсан тохиолдолууд тэд гэр бүлийнхнээсээ энэ төрлийн харилцаагаа нуудаг байна.Нийгмийн хурдастай хөгжлийг дагаж өнөөдөр үүсээд байгаа цахим орчныг хэрэглээг гэр бүлийн орчинд хянаж хүүхдүүдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхгүй бол  ээж, аав нь хүүхдээ үл таних этгээдтэй харилцаж буйг огт мэдэхгүй явсанаас үүдэн өсвөр насны охид хүчирхийлэгчдийн бай болсоор байна.

Өсвөр насныхны цахим хэрэглээ их. Гэвч эцэг эхчүүд үүнд төдийлөн хяналт тавьдаггүй. Тэд цахим сүлжээний цаанаас охин, хүүтэй нь хэн харилцаж байгааг мэддэггүй. Иймээс хүүхэд нь эрсдэлд ордог. Тиймээс цагдаагийн байгууллага үүрэн холбооны дөрвөн оператортой хамтарч хүүхдийн дугааруудыг шүүлтүүртэй болгов. Тодруулбал, хүүхдүүдийн дугаарыг цагдаагийнхан хяналтдаа авсан гэнэ. Улмаар үүрэн холбооны компаниудтай хамтарч хүүхдүүдэд соён гэгээрүүлэх мэдээллийг мессежээр өгдөг болжээ. Түүнчлэн садар самуун мэдээлэл үзэхийг хориглож, хаалт хийж эхэлсэн байна.

 Монгол Улсад цахим гэмт хэрэг 2013 онд 35, 2014 онд 66, 2015 онд 83, 2016 онд 136, 2017 онд 299, 2018 онд 650 орчим болж, жил бүр өссөөр байгаа юм. 2019 он гарсаар эхний есөн сард 584 гэмт хэрэг бүртгэгджээ. Мөн энэ онд цахим орчинд бусдыг гүтгэсэн, доромжилсон гэх зөрчил 900 гарсныг цагдаагийнхан бүртгэн шалгаж байгаа аж

 

Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг зүйлчилсэн. Хувь хүн болон байгууллагын хаягийг хакердах, мэдээллийг устгах, вирус тараах зэрэг хэрэг өдүүлсэн бол 1-8 жилийн ял оноодог. Дээрх гэмт хэргийг үйлдэгсдийн 70 хувь нь 18-28 насныхан аж. Өсвөр насныхан ойр дотнынхоо хүмүүсийн мэдээлэлд дөрөөлөн хэрэг үйлддэг, улмаар бусдадаа энэ аргаа зааж өгсөөр байгаа аж.Тиймээс өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах нь хамгийн чухал асуудал гэдгийг эцэг эхчүүдэд сануулсаар байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.