Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр тохиож байна.

  Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 1975 оны 12 дугаар сарын 11-нд  Эрдэнэт хот байгуулах шийдвэр гарч улмаар аймгийн ИТХ-ын 2017 оны тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 11-нийг “Эрдэнэт хотын өдөр”, 2019 оны 76 дугаар тогтоолоор “Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн баярын өдрийг хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм. 

“Эрдэнэт хотын өдөр”буюу Эрдэнэт хэмээх их айл мэндэлсэн өдрийг  Эрдэнэтчүүд 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Д.Батлут Баянцагаан багийн 18 дугаар сургуулийн 11а ангид “Эрдэнэт хотын түүх” сэдвээр өнөөдөр хичээл заалаа.

Эрдэнэтчүүд “Эрдэнэт хот байгуулагдсан түүхэн өдөр”-өө олон талд арга хэмжээгээр тэмдэглэж байна.

Энэ өдрийг ирээдүй хойч болсон хүүхэд залуучуудад таниулан сурталчилах “Эрдэнэт” хотын тухай тэр дундаа хотын үүсэл хөгжлийн талаар  ахлах ангийн сурагчдад аймгийн удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид хичээл заав.

Мөн “Анхдагч, илгээлтийн эзэд” –д зориулсан баярын хурал, Эрдэнэт хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг зэрэг олон талд арга хэмжээ болж байгаан өмнөх жилүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн Эрдэнэт хотын өдөртэй харьцуулбал өргөн дэлгэр тэр дундаа ҮХӨ-холбоотой хотын статустай болж буйтай уялдуулан зохион байгуулж буй нь ач холбогдол өгчээ. Энэ өдөр мөн Эрдэнэт хотын хэмжээнд худалдаа үйлчилгээний газрууд хямдрал урамшуулал зарлан Эрдэнэт хотынхоо өдөрт бэлэг барилаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.