Эрдэнэт хотын хүндэт иргэн Д.Батлүндэн, ахмад настан Ч.Чүлтэмсүрэн нарт Эрдэнэт хотын өдрөөр орон сууцны батламжийг гардуулан өглөө

   Өнөөдөр Эрдэнэт хотын болон Анхдагч, илгээлтийн эздийн өдрийг “Эрдэнэт хот-Эрдэнэтчүүдийн бахархал” уриатайгаар тэмдэглэж байна.  Эрдэнэт хотын болон Анхдагч, илгээлтийн эздийн өдрийн баярын хурал Уурхайчин соёлын ордны их танхимд боллоо.

Баярын хуралд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид болон орон нутгийн удирдлагууд, анхдагчид, илгээлтийн эзэд хүрэлцэн ирж оролцлоо. Энэ үеэр зарим анхдагч, илгээлтийн эздийг аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медаль, Хүндэт жуух бичиг болон Засаг даргын хүндэт тэмдэг, нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа. Мөн Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан МоАХ-ны анхдагч, Баянцагаан багийн иргэн Д.Батлүндэн, Баян-Өндөр сумын ахмад настан Ч.Чүлтэмсүрэн нарт орон сууц олгохоор шийдвэрлэж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар батламжийг нь гардуулан өглөө. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.