Өнөөдрөөс 2020.7.30 хүртэл нутаг буцвал буцаж Солонгос улсад нэвтрэх эрх олгоно

Өмнөд Солонгосын Хууль зүйн яамнаас өчигдөр /2019.12.10/ тус улсад хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдэд зориулсан нэгэн журмыг баталжээ. Учир нь тус улсад сүүлийн жилүүдэд хууль бусаар ажиллаж амьдрах гаднын иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа тул тэдгээр хүмүүсийг авч ажиллуулж байгаа ажил олгогч нарт ногдуулах шийтгэлийг чангална, мөн ирэх зургадугаар сар гэхэд тус улсыг сайн дураараа орхисон иргэнд тус улсад дахин нэвтрэх боломж олгох болсноо мэдэгдсэн байна.

Харин үүнээс хойш буюу 2020 оны долдугаар сараас эхлэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гаднынханд ногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлж, тус улсад дахин нэвтрэх боломжгүй болж магадгүйг онцойлон  анхааруулжээ.


Өнөөдрөөс 2020.7.30 хүртэл нутаг буцвал буцаж орох ирэх хуудас өгөх юм байна.

Хэрвээ 2020.6.30 хүртэл өршөөлийн хуулийн хугацаанд монгол яваагүй тохиолдолд харласан жилээрээ торгууль төлнө.
Торгуул  төлөх эдийн засгийн боломжгүй тохиолдолд дахин солонгос руу ирэхгүй гэсэн мэдэгдэлд гарын үсгээ зурж Монгол буцах юм байна
Тус улсад хараар ажиллаж амьдарч байгаа иргэдийн хувьд энэ нь БНСУ-аас олгож байгаа боломж бөгөөд хэрэв уг хугацаанд нутаг буцалгүйгээр харлан үлдсэн тохиолдолд бүх насаараа тус улсад зорчихыг хориглох бөгөөд өндөр торгууль ногдуулна гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.