2020 онд УИХ-ын сонгуульд Эрдэнэтэд хайр зарлах эрхэмүүд хэн бэ?

2020 он гарахад хуруу дарам цөөхөн хоног үлдээд байна.Шинэ оныг хамгийн ихээр догдлон хүлээж буй эрхэмүүд бол УИХ-д нэр дэвшихээр горилж буй улс төрчид юм.Тэднийг УИХ-ын гишүүний сонгуульд нэр дэвшүүлэх эсэхийг шийдэх хувь заяаны эргэлт ирэх онд эцэслэгдэх учиртай.

2016 оны сонгуулиар төр түшилцэх эрхийг өгсөн тойргоосоо нүүр буруулж, шинэ тойрог эрэлхийлж байгаа хэд хэдэн гишүүд эхнээсээ тодорчихсон Тэдгээрийн нэг нь Эрдэнэт хотын иргэд сонгогчдын хайрыг татаж итгэлийг нь 3 ч удаа хүртээд авсан  Д.Дамба-Очир Тэрбээр ирэх сонгуулиар Дундговь аймгаас нэр дэвшихээр нэлээд эртнээс сэтгэл шулуудан, 2019 оны төсөвт тойрогтоо ажиллах хөрөнгө оруулалтыг хийгээд амжсан сүйхээтэй горилогч  Д.Дамба-Очирын хувьд “УИХ-ын гишүүнийхээ нэр төрийг барьцаалан, ЖДҮХС-гаас зээл авсан” гишүүнээр нэрлэгдэж энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд чих халууцуулсан хэд хэдэн асуудалд орооцолдоод амжсан . Хууль хяналтын байгууллага түүнийг ЖДҮХС-гийн  зээлтэй холбоотой асуудлыг  ноцтойд тооцон, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах саналыг оруулсан ч парламентын бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм. Эрдэнэтийн иргэдээс жийрхсэндээ юу эсвэл эргэж ирэх нүүргүй болсондоо юу ?Ирэх сонгуулиар УИХ-д тойрог сэлгэн нэр дэвшихээр сэтгэл шулуудсан Эрдэнэтийн Д.Дамба-очир эргэж ирэхгүй нь ээ тодорхой болжээ.

Эрдэнэтчүүд УИХ-ын сонгуульд санал өгөхдөө МАН-аас нэр дэвшсэн эрхэмүүдэд ээлтэй ханддаг.  Энэ ч утгаараа О.Содбилгийг  2 ч удаа УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд залж итгэл өгсөн. Аавынхаа нэр хүнд намын гишүүдийнхээ дэмжлэгээр 2 ч сонгуульд бардам ирсэн О.Содбилэг ирэх жил Эрдэнэтээс нэр дэвшихээр тойргоо услаж эхэлсэн байна. Боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж сонгуулийн бэлтгэлээ базааж байгаа түүнийг Аймгийн МАН-ын хорооны гишүүд найр тавин дэмжиж буй.

Ирэх жилийн сонгуульд  “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар томилогдохоор яригдаж байсан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга  Ц.Бат-Энхийн хувьд 2020 оны сонгуульд Эрдэнэтэд нэр дэвшихээр горилж байгаа юм. Гэтэл тус тойрогт нэр дэвшигчид хэт олон. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Содбилэг, ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс таван толгойн” ХК-ын гүйцэтгэх захирал Б. Ганхуяг, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Санхүү эрхэлсэн орлогч захирал Д.Үүрийнтуяа  гэх мэт горилогчид олон эдгээр эрхэмүүдээс хэн намынхаа дэмжлэгийг авч Эрдэнэтэд ирэх нь шинэ оны дараа тодорхой болно.

2016 оны сонгуулиар өвдөг шороодон ялагдал хүлээсэн АН-аас  ирэх 2020 оны сонгуулиар хэн гэдэг эрхэм УИХ-ын сонгуульд нэр дэвших нь нууцхан хүлээлт үүсгэв. Таамаг төдий улс төрчдийн нэрс хаа нэгтээ сонсогдохоос өөрөөр олны өмнө ил гарч элдэв арга хэмжээ огтоос хийхгүй яваа нь гайхшрал төрүүлж буй. Гэхдээ тэд чимээ аниргүйхэн  намын гишүүдийнхээ дунд уралдаан тэмцээн уулзалт семинар хийсэн шигээ ирэх  жилийн сонгуульд сэмхэн бэлтгэж байж ч мэдэх.

Олны ярианаас харвал Эрдэнэтийн АН-аас ирэх жилийн сонгуульд МОАХ-ын Д.Өсөхбаяр Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын тэргүүн ИТХ-ын төлөөлөгч асан Б.Улаанхүү, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, УИХ-ын гишүүн О.Баасанхүү , АН-ын ҮБХ-ын гишүүн Сарантуяа нар нэр дэвшихээр яригдаж буй гэх.Эдгээр эрхэмүүдээс хэнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхийг “АРДЧИЛСАН НАМ” шийднэ. Эрдэнэтийг эргэгсэд эргэлдсээр л ирэх жилийн сонгуульд Эрдэнэтээс  МАХН-аас  намын дэд дарга  С.Ганбаатар  “Шинэ” нам байгуулсан  УИХ-ын гишүүн Л.Болд ,Ж.Батзандан зэрэг гэнэтийн зочид ч бас бий. Бие даан нэр дэвших эрхэмүүд ч ирэх жилийг хүлээн Эрдэнэтээр  эргэлдсээр.....

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

Содбилэг одоо болсон байхаа ямар ч нүүрээрээ ирэхэв дээ яг юу хийв энэ хүн

зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Бат-Энх бүр цаашаа эх орондоо Ерөнхийлөгч нт хүртэл тусгаарлагдаж байхад энэ хүн МАН-ын нарийн бичгийн дарга гэж албан тушаал, амбиц хөөж тэнэгтсэн

зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Ed nar odoo bolooshde hugiin malnuud Erdenet hot odoo luiwriin gazar yumuu bolo.sroltoi medlegtei hun taiwh heregtei Jiduugiin heregtei dandaa neg luiwtuun bugsss dologchid

Gantsesteg

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%