Бүтээн байгуулалтын нүргээнтэй Эрдэнэтийн уурхайчдын онцгой өдөр

    Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийнхэн 41 насны төрсөн өдөртөө  “тэвэр дүүрэн” бүтээн байгуулалт, ололт дэвшлээр бэлэг барьлаа.

Тэртээ 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орж, анхны зэс молибдены баяжмалаа экспортод гаргаж байв. Тэгвэл 41 дэх жилийнхээ босгон дээр  манлай үйлдвэрийн уурхайчид их бүтээн байгуулалтын хоёр дахь үеийг эхлүүлж, техник технологийн өөрчлөлт шинэчлэлийн олон ажлыг амжилттай амжуулжээ. Өөрөөр хэлбэл, тус хамт олон үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг ханган ажиллахын зэрэгцээ хүчин чадлаа нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ажлын байрны орчин нөхцөлийг сайжрулахад “эргэлт” хийсэн  нэгэн оныг хамтдаа бүтээлээ. Үр дүнтэй, оновчтой хөрөнгө оруулалтын хүрээнд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Авто тээврийн цех зэрэг үндсэн болон бусад үйлдвэрлэлийн цех нэгжид техник технологийн шинэчлэл хийж, ашиглалтад хүлээн авав. Уулын тээврийн шинэ техникүүдийг  хүлээн авах үйл ажиллагаа Ил уурхайн 1280 дугаар түвшинд болсон бол технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтыг Баяжуулах үйлдвэрийн төв корпуст өлгийдлөө.

М.Балжинням

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.