"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ: Ажил хөдөлмөр, бүтээлч санаагаараа хамт олноо манлайлсан 8 залуу уурхайчдыг амины орон сууцаар шагнаж урамшууллаа

41 насны төрсөн өдөр нь тохиож буй "Эрдэнэт үйлдвэр"ТӨҮГ өнөөдөр баярын хурлаа хийж төрсөн өдрийн баяраа бүтээн байгуулалт шинэ шинэлэг санаачлагаар угтан  шилдэг тэргүүний шижигнэсэн 8 ажилчиндаа амины орон сууцны Эко хороололд 64мкв талбай бүхий хаус, 113мкв талбай бүхий 2 давхар таунхаус бэлэглэлээ. Үйлчлэгч, засварчин, тээрмийн машинч, загвар зохион бүтээгч мэргэжилтэй залуус үйлдвэрийнхээ төлөө хийсэн ажил цаашид хийх ажлаараа өнөөдөр ийнхүү  шагнууллаа Өргөө гэр нь өнгөтэй, үр хүүхэд нь аз жаргалтай байхыг Ерөнхий захирал Х. Бадамсүрэн эдгээр залууст ерөөсөн юм

.64 м2 амын орон сууцанд Батмөнхийн Тэгштуяа Эрдэнэт үйлдвэрийн аж ахуй цехийн албан тасалгааны  ажилтанаар 15 дахь жилдээ ажиллаж байгаа ам бүл 8 уулаа амьдардаг. Должинжав Цогтсайхан Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулалтын хэсэгт ажилдаг үйлдвэртээ 27 жилдээ ажиллаж байгаа ам бүл 6 уулаа Тэгшбаярын Ганболд Авто тээврийн цехийн ахлар мастер үйлдвэртээ 17 жил ажиллаж байгаа ам бүл 4 үүлээ Ганбатын  Батэрдэнэ Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн  засварчин үйлдвэртээ 19 жил ажиллаж байгаа ам бүл 6 уулаа Норовжаргал Баяржаргал ил уурхайн тоног төхөөрөмжийн цахилгааны засварчин үйлдвэртээ 13 жилдээ  ажиллаж байгаа ам бүл 7 уулаа. 116м2 амын орон сууцанд Ганболдын Болдхуяг Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн термийн машинч үйлдвэртээ 13 жилдээ ажиллаж байгаа ам бүл 4 үүлээ Эрдэнэбатын Лхавгажав автотээврийн цехийн цахилгааны т/т засварчин үйлдвэртээ 16 жил ажиллаж байгаа ам бүл 4 үүлээ Батмөнх Ганаажав засвар механик заводын зохион бүтээгч инженер үйлдвэртээ 19 жилдээ ажиллаж байгаа ам бүл 10 уулаа эдгээр залуу ажилтанууд энэ удаагийн сонгон шалгаруулалтанд тэнцэн өнөөдөр таунхаус амины орон сууцны түлхүүр гардан авлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Гоё юмөөөө гол нь нүдээ олдог л байгаасай даа

Дэлгэр

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.