Сошиал мэдээ: "Хаан" банкаа болиочээ? Цалингаа цагт нь авмаар байна

Манай улсын нийт гар утсаар хийгдэж буй гүйлгээний 70 хувийг ХААН банк дангаараа гүйцэтгэдэг. Мөн орон даяар 540 салбар, 5800 гаруй ажилтнаараа дамжуулан 2,4 сая гаруй харилцагч иргэн, 1,7 сая карт эзэмшигч, 53 мянга орчим харилцагч байгууллагад банк санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг гэх мэдээлэл бий. Харилцагч бол Хаан хэмээн уриа лоозон дэвшүүлсэн “Хаан “банк  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдыг цалингийн зээлийн таатай нөхцөлөөр уриалан дуудаж урвуулсан цагаасаа эхлэн үйлдвэрийн ажилчдын цалинг хоцроодог гэх гомдолд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна .Гэсэн хэдий ч  арга хэмжээ ажиллаж чадахгүй байгааг “Хаан” банкаар дамжуулан цалингаа авдаг үйлдвэрийн ажилчид тогтмол  шүүмжилсээр байна.

Энэ удаад” Хаан” банк цалинг нь бүхэл бүтэн 1 сар өгөлгүй шалтаг шалтгаан тоочин хүлээлгэсэн асуудал гарсныг нэгэн иргэн  олны нийтийн цахим сүлжээнд сэтгэгдэлээ үлдээн бухимдалаа илэрхийлжээ.

Тухайн иргэний цалинг  11-р сарын 6 ны өдрөөс  эхлэн мэдээлэл шинэчлэгдэж байгаа тул таны цалинг аванзтай чинь цуг оруулах болно гэсэн тайлбартайгаар өгөлгүй харилцагчыг хүлээлгэсэн байна. Тухайн харилцагч бүтэн 1 сар дамжсан цалингаа өнөөдрийг хүртэл авч  чадаагүй тул харилцагчийн гомдол хүлээн авах хэсэгт  хандсан ч үл хүндэтгэсэн өнгө аястай харьцаж асуудлыг нь шийдвэрлэж өгөөгүй талаар сэтгэгдэлдээ дурджээ.Уг мэдээлэл үнэн эсэх нь тогтоогдвол “Хаан” банк хариуцлагатайгаар хохиролыг нь барагдуулах нь зүйтэй болов уу?

Үүн дээр нэмээд иргэдийн дунд байнга гомдол дагуулдаг нэг асуудал бол гүйлгээний шимтгэл. Нэг удаагийн гүйлгээ хийхэд хамгийн багадаа 100 төгрөг цаашлаад 200-400 төгрөгийн шимтгэл авч байгаа нь иргэдийг "шулж" байгаа хэлбэр гэж олон нийт үздэг юм.

Харин дээрх алдаагаа тус банк засч, сайжруулсан зүйл огтхон ч хийхгүй байгаад  ХАРИЛЦАГЧИД бухимдсаар. Монголын сая гаруй харилцагчид “ХААН банкинд”  итгэсээр, хэрэглэж заншсан учир урваж шарвахгүйгээр хүлээсээр...

Ямартаа ч дээрх иргэний гаргасан гомдолд “Хаан” банк хариулт өгч хохирсон иргэний асуудлыг шийдвэрлэж “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын цалинг цагт нь оруулдаг байх тал дээр онцгой анхаарч албан ёсны хариулт  өгнө гэдэгт итгэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.