Шинэ жилийн баяр ба "Эрдэнэтэд” эрч хүчтэй урлагын тоглолт үгүйлэгдэж байна

  Шинэ он гарахад 14 хоног дутуу байна. Гэвч шинэ жилийн цэнгүүнүүд арванхоёрдугаар сар гарав уу үгүй юу хэдийнэ эхэлчихсэн . Шинэ жилийн цэнгүүнд шимтэн оролцдог нийгмийн идэвхтэй хүмүүсийн хувьд өдийд бол  хэд хэдэн  ёолкны ард гарчихаад   байгаа бизээ. Цаашид энэ  долоо хоногоос шинэ жилийн цэнгүүнүүд илүү эрчимжинэ. Зарим хүний хувьд өдөр алгасахгүй ананастай тахиа идэж, оргилуун дарс тулгах цаг ойртсон.

 Шинэ оноо шижгэр нижгэр угтах нь буруу зүйл бишээ. Гэхдээ нэг зүйл бий монголчуудын шинэ жилийн тансаглал сүүлийн жилүүдэд өсч арга хэмжээний төрөл нэмэгдэж  ААН байгууллага л  шинэ жилээ хийдэг байсан үе ард хоцорч  зах замбараагүй оны  шилдэгүүд онцгой баярууд хэрээс хэтэрлээ. Нэгэнт тансаглах хэрэгцээ, хэрэглэгч нь байгаа болохоор шинэ жилийн  үйлчилгээ хамгийн ашигтай бизнес болж хувирч байна.Тансаг

Ресторан, кафе, зоогийн газруудаас эхлээд захын нэг цайны газар, хүртэл шинэ жилийн цэнгүүний захиалгад дарагдаж, хоол, унд, архи дарс, үйлчилгээнийхээ үнийг өсгөн хэд нугалсан ашиг олж байна. Тансаг цэнгүүнд оролцох зочдыг баясгах хөтлөгч, дуучид, хуурчид, жүжигчид, Өвлийн өвгөн, цасан охин,харин шинэчлэгдэж өөрчлөгдөхгүй байгаа нь  "МАНАЙ "хотын анхаарал татсан асуудал болжээ.Гарын таван хуруунд багтах хэдэн дуучдынхаа дуу хуурыг жилийн жилд сонсоор байгаад Эрдэнэтийхэн уйдаж эхэлсэн гэхэд нэг их хилздэхгүй бизээ. Урлаг соёлын орчин үеийн тоглолт үзэж нүд хужирлах гэтэл нийтийн дууны совер дуучид шинэ жилийн арга хэмжээ баясан цэнгүүлсээр.  Найруулагч Н. Отгонбаатар тээр нэг жил "Шинэ давалгаа" нэртэй хамтлаг байгуулж доргиож байсан шиг Эрч хүчтэй урлагын тоглолт “Эрдэнэтэд” үгүйлэгдсээр...

 Цагаан сарыг зардал чирэгдэл ихтэй баяр гэж шүүмжилдэг бол эдүгээ шинэ жилийн зардал, чирэгдэл түүнээс хэд дахин илүү гарахаар байна. Нэг хүн байгууллагын шинэ жилээс гадна нутгийн зөвлөлийн, найз нөхдийн, мэргэжлийн салбарынхаа гээд багаар бодоход гурваас дөрвөн шинэ жилийн цэнгүүнд, хамгийн багадаа 70 мянган төгрөгийн такс төлж ордог байна. Энэ бол төрийн албан хаагчдын хувьд хагас  сарын цалин. Хэрвээ нэр  хүндээ бодоод ирсэн урилга бүрийг хүлээж авъя гэвэл дундажаар  350-450  мянга орчим төгрөгөөр ёолкдох тооцоо гарч байна. Эхнэр, нөхөр хоёр хоёулаа иймэрхүү хэмжээнд шинэ жил тэмдэглэнэ гэвэл тухайн гэр бүлээс нэг сая орчим төгрөг гарах нь ээ.Тухайн ондоо байгууллагын аварга болж аз дайраад азтан болсон бол  дайллага цайллага гээд бас л зардал гарна.Төрийн байгууллагууд шинэ жилийн нүсэр баяр хийхийг хориглож тэр дундаа төрийн мөнгөөр баяр зохион байгуулахыг хориглосон. Өнгөрсөн жилүүдэд Аймгийн  МАН-ын хорооноос уриалга гаргаж намынхаа шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх зардлаараа өрх толгойлсон  ээжүүд гэр оронгүй ядарч зүдэрч яваа иргэдэд тусалсан үлгэр жишээ сайхан арга хэмжээг эхлүүлсэн байдаг. Гэвч энэ жишиг удаа үргэлжилсэнгүй .

 Юутай ч хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Хийсэн бүтээсэн ололт амжилтаа дүгнэж, ирэх онд аз хиймориор дүүрэн байхыг бие биедээ бэлэгддэг  сайхан баяр. Дээрээс нь айл гэр, албан байгууллага, гудамж талбай өнгө өнгийн гэрлэн чимэглэлээр солонгорч, цаанаа л сэтгэл догдлуулсан баяр ийнхүү айсуй

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.