Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮420,000 болж нэмэгдсэн ч торгуулийн оногдуулах хувьд нөлөөлөхгүй гэв

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн билээ.

Тус тогтоолын дагуу нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 60,900 төгрөг болох юм.

Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч торгуулийн хэмжээ нэмэгдэхгүй гэдгийг сануулах нь зүйтэй.

Учир нь 2017 онд тодорхой хуулиудад өөрчлөлт оруулснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхэд торгууль дагаж өсөхгүй байх боломж бүрдсэн юм.

Тодруулбал, 2017 оноос хойш хуулиудад торгуулийн хэмжээг тодорхой нэгжээр заадаг болсон бөгөөд 1 нэгж нь 1,000 төгрөг байхаар тусгасан.

 Улсын хэмжээнд 1.1 сая ажиллагч байгаа бөгөөд тэдний 8.0 хувь буюу 80 мянга орчим хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн судалгаа байдаг аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.