Жаргалантын хүүхдүүд-2019” таеквондогын клубын аварга шалгаруулах тэмцээнд 3 аймгийн 100 орчим тамирчид өрсөлдлөө

Орхон аймгийн ИТХ-ын дарга, “Жаргалант таеквондо сургалтын төв” холбооний хүндэт ерөнхийлөгч П.Пүрэвлхагвын нэрэмжит таеквондогийн клубын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2019 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Орхон аймгийн Жаргалант суманд болж өндөрлөлөө. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр нар оролцлоо. Тус тэмцээнд Жаргалант сум, Дархан-Уул, Булган, Орхон аймгийн нийт 100 орчим тамирчид ганцаарчилсан болон 3x3 багийн тулааны төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэхүү тэмцээн нь ирэх 2020 оны 1 дүгээр сард БНХАУ-ын Шанхай хотод зохиогдох таеквондогын олон улсын тэмцээнд оролцох тамирчидыг сонгон шалгаруулах, туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор нээлттэй зохион байгуулагдсанаараа онцлогтой юм. “

Жаргалантын хүүхдүүд-2019” таеквондогын тэмцээнийг багийн дүнгээр “Жаргалант таеквондо сургалтын төв”-ийн баг тамирчид хошуучиллаа. Тэмцээний дэд байранд Дархан-Уул аймгийн баг тамирчид, гуравдугаар байранд Булган аймгийн баг тамирчид шалгарсан бол Жаргалант таеквондо сургалтын төвийн тамирчин С.Анударь, З.Лут-Очир, Булган аймгийн тамирчин Б.Сумьяабазар, Дархан-Уул аймгийн тамирчин Б.Азжаргал нар шилдэг тамирчнаар шалгарлаа.  

Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Жаргалантын хүүхдүүд-2019” таеквондогын тэмцээнд амжилттай оролцож БНХАУ-ын Шанхай хотод болох “BUDA-TOP” Олон улсын тэмцээнд оролцох эрх авсан 15 тамирчиныг тэмцээний зардлын 50 хувийн хөнгөлөлтийн эрхийн бичгээр шагнаж урамшууллаа. Мөн “Жаргалант таеквондо сургалтын төв”-ийн тамирчин А.Номин-Эрдэнэд таеквондогийн спортын мастерийн цол тэмдэгийг гардуулан өгч амжилт хүслээ. Шанхай хотод болох “BUDA-TOP” олон улсын тэмцээнд тамирчид ганцаарчилсан болон 3x3 багийн тулааны төрлөөр оролцоно. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.