Мастер төлөвлөгөө батлаж хөрөнгө мөнгө зарсан ч үр дүн гараагүй "Эрдэнэтийн" утаа

Хүйтний эрч чангарах үетэй зэрэгцэн Утааны асуудал хөндөгддөг нь бичигдээгүй хууль гэж хэлж болно.Энэ асуудал манай аймагт анхаарал татдаг болсоор хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Эрдэнэт утаатай болчихож гэж гайхах нэгэн байхад угаасаа сүүлийн үед нэмэгдээд байгаа гэж ярих нь ч бий.  Угтаа бол ямар нэгэн бодлого барихгүй шийдэл гаргахгүй яваа зүйл биш. Утааны эсрэг буюу агаарын бохирдолыг бууруулах мастер төлөвлөгөө гэдэг зүйлийг манай аймаг батлаад удаж байна.

Эрдэнэт хотыг 29420 өрхтэй гэж үздэг эдгээр өрх айлаас 60 орчим хувь  нь гэр хороололд амьдардаг. Газар зүйн байршлын хувьд  Аймгийн баруун дээд хэсэгт гэр хороолол төвлөрдөг  тиймээс гэр хорооллоос гарах утаа Эрдэнэт хотыг бүхэлд нь бүрхэх боломжтой. Анхнаасаа хотын ерөнхий төлөвлөгөө ингээд гарчихсан утааг үүсгээд  буй 15930 мянган өрх айлын  эх үүсвэрт чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх нь чухал. Агаарын бохирдлыг бууруулахаар жил бүр аймаг орон нутаг 300 гаад сая төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгөөр юу хийдэг бэ?

 “Агаарын чанарыг сайжруулах  хязгаарлалтын 1,2,3  бүс болгон хувааж, дулаан баригч төхөөрөмж, хагас коксжуулсан нүүрсийг хямд болон хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгох утаагүй зуух олгох  зэргээр өнгөрсөн онуудад төсөл хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал  2012-2016 онд 4200 зуух олгосон  Мөн шахмал түлш үйлдвэрлэх чиглэлээр  2 ч компани үртсэн шахмал түлш хийхээр 85,болон 70 сая төгрөг авсан байдаг. Гэвч уг ажил тодорхой үр дүнд хүрээгүй

Мөн  Эрдэнэ, Говил, Баянцагаан багийн иргэдэд 2000 гаруй  ширхэг хоёр тарифт тоолуурыг өөрийн өртгөөс нь 70 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 24900 төгрөгөөр 700 өрхөд олгосон байна. Мөн 1220 ширхэг хийн зуухыг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр гэр хорооллынхонд өгсөн гээд ухаал үзвэл хийсэн ажилтай хэлэх үгтэй ажиллажээ.Гэвч гэр хорооллын баг нэмэгдэж тэнд амьдрах иргэдийн тоо өсч байгаа энэ үед дээрх ажлууд нүдээ олсонгүй. Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбон гэсэн мөрөөдөл яг өнөөдөр ямар цэг дээр очоод гацав.

Хэдэн баг хэдэн өрх өнөөдөр холбогдож амжсан бэ? Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр аймгаас өнгөрсөн жилүүдэд барьсан бодлого хөрсөн дээрээ 100% үр дүнг өгсөнгүй.Одоо харин уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх оновчтой санал санаачлагыг гаргаж ирэн ажиллана гэдэгт итгэхээс өөр арга зам үлдсэнгүй. Энэ онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барихаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт” хот 2 туршилтаа хийчихсэн ирэх жилийн өдийд үйлдвэр түлшээ хийгээд эхэлсэн байхаар тооцоолж буй.Түлшний модоо ч Булганаас царайчлан авдаг Эрдэнэтийхэн хотын статустай болчихвол энэ мэт асуудлыг эргэлзээгүй шийдээд явчих эрх мэдэл ирэх болов уу?  Энэ жилдээ лав агаарын бохирдлын  тухай асуудлыг эцэслэн шийдэх боломжгүй бололтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

utaa arail bljin oo

zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.