Цасан шуурга шуурч "Зам, даваа хаах нөхцөл бүрдэж байгааг онцгой анхааруулж байна"

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран мэдээлэл хийв

Өнөөдөр баруун аймгийн ихэнхээр, маргааш өдөртөө төвийн болон говийн аймгууд цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа бөгөөд маргааш шөнөөс эхлэн хүйтний эрч эрс чангарна.

 

Ялангуяа өглөө, оройдоо их хүйтрэх төлөвтэй байна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус байх бол Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр өдөртөө 21-26 градус хүйтэн байна.

Цасан шуурганы улмаас зам, даваа хаагдах нөхцөл бүрдэж байгааг онцгой анхааруулж байна. 30-ны өдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна” гэлээ.

Он гарсаар тавдугаар сард ихэнх нутгаар есдүгээр сард зарим газраар болсон хүчтэй салхины улмаас 9 хүн нас барсан.

 

Шалтгаан нь малчид болон мотоцикл, машинаар зорчиж яваад эвдэрч, шатахуун нь дуусч осгож амь насаа алдсан тохиолдол гарч байна.

Энэ дээр холбогдох мэргэжлийн байгууллагууд иргэдэд хандаж, сэрэмжлүүлгийг явуулах шаардлагатай” хэмээн онцлов.

Амралтын өдрүүдэд шөнөдөө -32 градус хүрч цочир хүйтрэхийг Орхон аймгийн ОБГ-аас анхааруулав

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.