C°/C°
Санхүү, эдийн засгийн зөв арга барилаар ажилласны үр дүнд ажилчдад мөнгөн урамшуулал олгох шийдвэр гарчээ.
Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын шуурхай зөвөлгөөн хуралдав
Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон энэ сарын 23-нд 2019 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ давуулан биелүүлсэн байна. 12- р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд уулын цул гаргалт, хүдэр олборлолт зэрэг үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелсэн амжилттай байгаа мэдээллийг өглөө.
Шуурхай үеэр Эрдэнэт үйлдвэрт 43 жил үр бүтээлтэй ажилласан ХАБЭА- н хэлтсийн дарга Д.Цагаан-Эрдэнэ, Тээвэр ложистикийн төвийн дарга С.Мөнхтэгш нар гавъяаныхаа амралтанд гарч байгаа тухай мэдээлж, үйлдвэрийн бүтээлч хамт олондоо чин сэтгэлийн үгээ хэлж, хамт олондоо ажлын өндөр амжилт хүслээ.
Нийгмийн харилцааны хэлтсээс мэдээлэл өгч ажилчдад орон сууц авахад хөнгөлөлт үзүүлэх 12 сая төгрөгийг 518 хүнд олгосон тухай мэдээллийг өглөө. Тус хэлтсээс 2020 онд "Нийгмийн үйлчилгээний бүтээмж чанарыг дээшлүүлэх" жил болгон "Ёс зүйтэй ажилтан, нийгмийн хариуцлагатай үйлдвэр" болох уриалга гаргасан тухай мэдээллийг үйлдвэрийн удирдлагуудаар дамжуулан нийт ажилчдад хүргэв
Зардлаа бууруулан ажиллах тушаалын дагуу энэ онд зардлаа хэмнэсэн цех нэгжүүдэд 500 орчим сая төгрөгийг төсөвлөсөн, цех нэгжүүдийн удирдлагууд ажилчдадаа мөнгөн урамшуулал олгохоор тушаал гарлаа. Тогтвортой хөгжлийн цогц бодлогын хүрээнд санхүү эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор арилжааны банкуудтай хэлэлцээ хийж, үйлдвэрийнхээ мөнгөн хадгаламжийн хүүнээс 19 тэрбум төгрөгийн орлоготой ажиллалаа. Энэ дүнгээс үйлдвэрийн нийт ажилчдад, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас хувь тогтоолгосон ажилтнуудад санхүү эдийн засгийн үр дүнг олгохоор боллоо" гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа мэдээллээ.
Шуурхай төгсгөлд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ " 2019 онд бид түүхэн амжилтыг тогтоолоо. Улс орон нутгийн төсөвт 936.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, түүхэнд анх удаа 32 сая тонн хүдэр боловсрууллаа. Ингэж ажиллахад хүчин зүтгэж хамт олноо зөв удирдсан баг хамт олондоо, 6600 гаруй уурхайчид баяжуулагчдадаа баяр хүргэе. Шинэ оны эхний өдрөөс илүү их эрч хүч, ЗӨВ төлөвлөлтэй ажиллаж, ЗӨВ бодлогын үр дүнд амжилттай ажиллах болно. Бит тогтоосон түвшингээс бууруулахгүй ажиллахын тулд технологийн шинэчлэл хэрэгтэй. Ирэх онд 800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олондоо Шинэ оны мэндийг хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. 2020 он бүтээн байгуулалтын түүхэн жил болох болно " гэв
Эх сурвалж: Сэтгүүлч А.Бямбамаа






49 хувийг луйварчдаас салгаж авч чадсаныг үр дүн шүү амжилт хүсье
Иргэн
2023-01-04 13:30 | 43.231.113.120
ахмадууд энэ онд гарсан хүмүүс үр хүүхдээ өөрийн оронд оруулж чадаагүй яагаад гэхээр дотоод бодлого гэх юм хэний хүүхдийг ажилд аваад хэний хүүхэд хохирох вэ захирилаа цэх хэлтсийн дарга нар өөрсдийн хүнээ авах гээд улаарчих юмаа хачин чадваргүй орон тооны бөглөөс их бгаа шүү гадаад дотоодод хоёр дээд. ургууль дүүрэгсэн хүүхдүүд даргын гадна хоцорч өна
ор
2023-01-04 13:30 | 43.231.113.120