Аймгийн ИТХ-ын дээд шагнал “Цагаан арслан” цомоор ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 15 дугаар цэцэрлэг шагнагдлаа.

      Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 108 жил, шинэ жилийн баярыг тохиолдуулан 2019 онд ажил үйлсээрээ шалгарсан байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд төрийн албан хаагчдыг Монгол улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн болон Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнагдсан иргэдийн шагналыг өнөөдөр гардуулан өглөө. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Эрдэнэбат, Д.Батбилэг нар гардуулан өгсөн юм. 

  Орхон аймгийн ИТХ-ын байгууллагын дээд шагнал соёрхол “Цагаан арслан” цомоор ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 15 дугаар цэцэрлэг шагнагдлаа. Мөн 2019 онд хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж, амжилт бүтээлээрээ салбартаа хошуучилсан аймгийн ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Өкшений Нурбек, Эрдэнэтийн ДЦС-ТӨХК-ийн ТДЦ-ийн цехийн инженер Пунцагийн Баатар, дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин Даваасүрэнгийн Дагвадорж, Орхон аймгийн БОЭТ-ын Мэдрэлийн тасгийн эрхлэгч Доржсүрэнгийн Даваасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахлах нягтлан бодогч Гомбожавын Отгонбаяр, аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Далхсүрэнгийн Цэрэн-Очир, Орхон аймгийн Жаргалант сумын тариаланч Дагвадоржийн Болормаа, “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Түмэн-Аюушийн Батмөнх нарын 8 иргэнийг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Оны алдартан”-аар шалгаруулж шагналыг аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулан өглөө.

     Мөн аймгийн ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулсан ажилд идэвхитэй оролцож, тухайн нутаг дэвсгэртээ гэмт хэрэг зөрчлийг буруулсан, урьдчилан сэргийлж ажилласан Баян-өндөр сумын Яргуйт, Бүрэнбүст, Рашаант багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.