Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо

      Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Уурхайчин соёлын ордны их танхимд болж ёслолын ажиллагааг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва нээж үг хэллээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг уншиж танилцууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Мөнхбат, Тэргүүлэгч Д.Батбилэг, Тэргүүлэгч Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Эрхбаатар болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.

  Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол улсын төрийн дээд одон, медалиар шагнасаныг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар гардуулан өглөө.   

 Монгол улсын төрийн дээд одон, медаль “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Орхон аймгийн Баян-Өндөр сумын өндөр настан Д.Цанжид, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Батбилэг, Баян-Өндөр сумын өндөр настан Ц.Сүрэнжав нарын 6 иргэн, "Алтан гадас одон"-оор 36, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 25, “Шударга журам” медалиар 1 иргэн энгэрээ мялаалаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.