Ахмадуудын ард нуугдсан ажилгүйчүүд....

  МУИС-ийн дэргэдэх Профессорын багаас “Тэтгэврийн зээлийг хэн авч байна, юунд зарцуулах, ямар зорилготой авав” гэсэн судалгаа явуулжээ. Гэтэл зориулалт нь “хэрэглээ” гэж гарсан байдаг  Тэгэхдээ ахмад настны хэрэглээ бус ажил хийхгүй гэртээ суудаг залуусын хэрэглээ  байв. Монголчуудын нийтлэг уламжлал үхтэл үр харам энэ минь хөөрхий тэр минь хөөрхий гэсээр ажилгүй суугаа арчаагүй залуучуудыг өөгшүүлсээр тэд нийгмийн баялаг бүтээгчид бус улс эх орондоо хийх ёстойгоо хийчихсэн буянт буурлуудын буянг хумсалж суугаа хувалзууд аав ээж минь юм чинь яадгийн угаасаа би авах ёстой гэсэн сэтгэлгээнээс үүдсэн дээрэм. Энэ дээрмийг өнөөдөр хэн хийж байна бэ?Ажил голсон том юм ярьж том мөрөөдсөн залхуучууд үйлддэг.Тэд сургуульд сурах нэрээр аав ээжийнхээ тэтгэврийг сорж  сургуулиа төгссөн ч ажилгүй орлого нь хүрэлцэхгүй гэдэг шалтгаанаар ахмадуудын тэтгэврыг мөлждөг. Нийгмийн энэ давхаргад амьдарч байгаа хувалзууд ахмадуудыг эдийн засгийн дарамтан дор амьдруулж  байна. Тиймээс ахмадуудын ард нуугдсан ажилгүйчүүдэд зориулсан тэтгэврийн зээлийг улс төлж өгч байна аа гэсэн үг. Энэ нь бүх ахмадуудад тохиолдоогүй ч  нийт тэтгэврийн зээл авсан ахмадуудын 60 хувийг эзлэж байгаа гэх судалгаа мэдээлэл гарчээ.Цаашид ахмадуудын ард нуугдсан ажилгүйчүүдын асуудлыг хэрхэх ёстой бэ?

Зээл авсан ахмадуудаас авсан судалгаанд оролцсон ахмадуудаас  зээлийн зориулалтынх нь талаар асуухад ихэвчлэн хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, эсвэл хүүхдүүдээ өрх тусгаарлахад нь тусалсан машин авахад, цагаан сар, байрны зээл хэмээн хариулжээ. Гэр бүлийн хэрэгцээнд зориулсан зээл нь цахилгаан бараа, тавилга сэлт авахад зарцуулагдсан бол хамаатан саданд зориулсан зээл нь бэлэг, дэмжлэгт зориулагдсан байв. Өөртөө зарцуулсан хэмээн хариулсан ахмадуудын тухайд яаралтай эмчилгээний мөнгө хэрэг болсон хэмээн хариулжээ. Өөрөөр хэлбэл, ахмад настнууд өвдөж, эмчилгээний зардалд амь тулахгүй бол зээл авах шаардлага өөрсдөд нь байдаггүй гэсэн үг. Учир нь судалгаанд оролцсон өндөр настнуудын 82 хувь нь тэтгэврийн зээл санхүүгийн хувьд ашиггүй буюу түүгээрээ орлого бүтээгээгүй, ашиг аваагүй гэж хариулсан байна. Ахмадуудын зээл авдаг гол шалтгааны эздэд энэ удаагийн зээл тэглэх шийдвэр ихэд таатай байдлыг үүсгэж байгаан дамжиггүй.

Иймээс зээл авсан ахмадуудад ахин зээл олгохгүй байх тал дээр Монгол банк бодлого барих нь зөв юм. Аав ээжийнхээ насаар зүтгэж байж олж авсан амжиргааны жаахан мөнгийг ичих нүүргүй идэж суугаа ажилгүй залуучуудаа бид өөрчлөх цаг хэдийн иржээ.Нийгэмд халамж тэтгэмж хавтгайрч эхэлбэл гэдсээ илээд дээшээ хараад хэвтэх залуусын тоо нэмэгддэг бичигдээгүй "МОНГОЛ ЗАН" бий гэдгийг мартаж болохгүй ээ.БНХАУ –д ахмадууддаа зориулсан хуулийн зохицуулалтыг хийхдээ   үр хүүхэд нь  үл хайхрах, асрахгүй байгаа иргэдийг “хар жагсаалт”-д бүртгэж, цаашлаад банкны зээл олгохгүй, данс нээхгүй байх эрхийг орон нутгийн захиргаанд өгдөг.  Анх 2013 онд БНХАУ-д энэ талаар хууль баталж, настай эцэг, эхээ тогтмол эргэж тойрдоггүй хүмүүсийг хариуцлагад татахаар журамласан нь нийгэмд сайн үр дүн авчирсан байдаг.  Гэтэл Монгол Улсад настай эцэг эхээ асрах нь битгий хэл тэтгэврийнх нь хэдэн төгрөгийг орлогын эх үүсвэрээ болгодог залхуучууд  захаас аваад дүүрэн байгаа нь даанч харамсмаар ...

 

Erdenetlife.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.