Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудсанд тэтгэврийн зээл тэглэх шийдвэр Үндсэн хуулийн зөрчилрүү түлхлээ хэмээн сэтгэгдэл бичжээ

Тэтгэврийн зээл тэглэх асуудал өнөөдөр хүний эрх зөрчсөн эсэх цаашлаад үндсэн хуулийг зөрчсөн үү?  гэдэг асуултын өмнө ирээд байна. Ахмадуудыг 2 хуваасан уг шийдвэрт хуульчид сошиал орчинд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна.Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудсанд ийнхүү бичжээ.Үнэхээр үндсэн хууль зөрчсөн үйлдэл бол шийдвэрээ эргэж харахгүй гэвэл Үндсэн хууль юу болж үлдэх бэ?

Үндсэн хуулийн зөрчилрүү түлхэгч ҮАБЗ-ийн гурав

Нийтийн асуудал, хувийн асуудал, нийтийн эрх зүй, хувийн эрх зүйн зохицуулалт, төрийн оролцох, оролцохгүй зүйлийн хил хязгаар гэх зүйлс одоо ид өрнөж байгаа сонгууль угтсан попрол, ардаа банк санхүүгийн бүлэглэлийн ашиг сонирхлтой холбогдсон эрх баригчдын хувийн атгаг бодолд дарагдаад алга боллоо! Ядаж байхад Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн зарчим, үнэт зүйлийг манаж чадахаа байсан цаг дор тохиох!!!

Монгол Улсын Үндсэн хууль
Нэгдүгээр зүйл
2. Ардчилсан ёс, ШУДАРГА ЁС, эрх чөлөө, ТЭГШ БАЙДАЛ, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

Тэтгэвэрийн насны иргэдэд боломж байгаад төр нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлхийг эсэргүйцээгүй. Настан буурлуудаа дэмжих нэрийн дор мөнгө хүүлэгч банкуудынхаа шуналыг хувь эзэмшигч улс төрчид нь хангах гэж буй бол энэ шударга биш.

Тэтгэвэр авагч иргэддээ төр Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу шударга, тэгш хандах ёстой, үүрэгтэй!

Тиймээс иргэдээ авсан зээлийн хэмжээ, зээл авсан аваагүйгээр нь ялгаварлавал Үндсэн хууль зөрчсөн маргаанд орно.

Ахмадуудад нэг удаагийн дэмжлэгийг бүгдэд нь адил тэгш олгох нь шударга, тэгш гэх зарчимд нийцнэ. Зээлээ төлөх эсэх нь тэдний өөрсдийн нь мэдэх, хувийн гэрээ хэлцлийн асуудал. Хувь хүн банк хоёрын дундуур төр халамж, дэмжлэг үзүүлэх нэрийн дор орж ирж болохгүй! Төрөөс авсан мөнгө, дэмжлэгээрээ иргэн өрөө төлөх, эрүүл мэнд, өөр бусад өөрийн чухал гэж үзсэн зүйлдээ зарцуулах нь эрх чөлөө гэж ойлгогдоно.

Монгол Улсын Үндсэн хууль
Нэгдүгээр зүйл
2. Ардчилсан ёс, шударга ёс, ЭРХ ЧӨЛӨӨ, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.