Б.ОТГОНЧИМЭГ: “Бурхан чамайг л тээж чадна гээд хоёр хүүхэд зэрэг заяасан байлгүйдээ. Чадах хүртлээ яваад үз” гэж ээж минь хамгийн их урам өгсөн

  Хоёр савандаа нэг нэг хүүхэд тээж төрүүлсэн ховорхон хувь заяатай бүсгүйн гэрт зочиллоо. Монгол Улсын хэмжээнд анхны гэх энэхүү ховор тохиолдлыг БОЭТ-ийн хамт олон 2019 оны онцгой төрөлтөөр бүртгэн авчээ. Дэлхийн хэмжээнд 500 сая төрөлтөд    нэг тохиох ховор төрөлтийн эзэн Б.Отгончимэгтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг шинэ оны босгон дээр манай сайт бэлтгэн хүргэж байна.

-Эсэн мэнд амаржиж, хүүхдүүд нь эрүүл саруул өсөж байгаад баяртай байна. 

  Ам бүл хэдүүлээ болж ихрүүд хэдэн сар хүрч байгаа вэ?

-Баярлалаа. Ам бүл 6 лаа. Ихрүүд маань одоо гурван сар гарантай л болж байна даа.

-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу? Хаана ямар ажил эрхэлдэг вэ?

-Намайг Батын Отгончимэг гэдэг. 1988онд Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт айлын 3 дах охин болон мэндэлсэн. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-н Баяжуулах үйлдвэрийн "Бутлан тээвэрлэх хэсэгт" конвейерийн машинчаар ажилладаг.

-БОЭТ-ийн эмч нар сэтгэлзүй, эрүүл мэндийн тал дээр маш нарийн хянаж төрүүлсэн гэдэг. Төрөлтийн энэ ховор тохиолдолоо хэдийд яаж мэдсэн бэ?

-Ажлын ачаалалаас болоод л яадраад байнга нойр хүрээд нэг л тавгүйтээд ажлын бүтээмж буураад байна гэж бодсон чинь жирэмсэн болчихсоноо мэдээгүй сар гарантай байхад нь нэгдсэн эмнэлэгийн эмэгтэйчүүдийн тасагт очиж үзүүлэхэд их эмч Цэцэгмаа эмч эход хараад 2хүүхэд байхын гэхдээ тус тусдаа саванд байнашдээ энэ одоо яг юу юм болоо гээд л “Мэддэг чаддаг эмчийг нь дуудаж хамтдаа үзэе гээд Одноо эмчийг дуудсан. Миний өмнөх 2 төрөлтийн порцессийг Одноо эмч маш сайн мэддэг учраас шууд л баруун зүүн савандаа нэг нэг хүүхэд байна гэж хэлээд л анх 2 хүүхэд тээж байгаагаа мэдсэн. Ингээд л 5 хоног эмнэлэгт хэвтүүлээд, эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр “Их нялхасын ЭМТ-д очиж үзүүлэх хэрэгтэй. Өмнө нь ийм төрөлт байгаагүй болохоор эрсдэлтэй нилээд хэдэн удаа Улаанбаатарт Эх нялхасын ЭМТ-д үзүүлсэн. Тэнд эмч нар бас л гайхсан байдалтай хүлээж авсан.

-Эх нялхасын эмч нар хэрхэн хүлээж авсан бэ?

-Монгол Улсын зөвлөх эмч Үржээ “Ийм сонин тохиолдолыг анх удаа л харж байна 30 гаран жил ажиллаж байхдаа ийм төрөлттэй учирах нь битгий хэл байдгийг нь ч дуулсангүй. Гэхдээ тээх давуу талууд байна. 2 савандаа урд нь хүүхэд тээсэн 2уулаа идэвхитэй  юм чинь харин ч нэг савны ихэр хүүхдүүд шахдалцаад хэцүү байдаг бол 2 хүүхэд чинь өөрөөр хэлбэл тус тусдаа амьдрах гэртэй байна гэсэн үгшдээ Ямарч байсан 5сартайд нь Ургийн гажигийг үзээд нэг шийдэлд хүрэе гэж байсан.

-Эмч нар эрсдэлтэй гэсээр байхад үрсээ тээнэ гэдэг шийдвэр гаргахад хэцүү байсан уу?

-Үгүй ээ. Гэхдээ манай БОЭТ-ийн эмч нар “Хоёр савандаа эрсдэлтэй ийм тээлт хийж байхаар нэг ургийг нь соруулаад авъя” хүүхэд болон өөрийнхөө эрсдэлийг бодох хэрэгтэй” гэж удаа дараа хэлэхэд нь би уйлаад л нөхөртэйгээ ярьдаг байлаа. “Ямар хөөрхөн юм бэ, тээгээд үз” гэсэн анхны урмыг эх барихын Эрдэнэбулган эмчээс сонсож байсан бол ээжийн минь үг намайг хамгийн ихээр зоригжуулсан. Ээж маань “Бурхан чамайг тээж чадна гээд хоёр үр заяасан байна. Чадах хүртлээ яваад үз” гэж хэлсэн. Хоёр охин маань том нь баруун савандаа, бага нь зүүн савандаа тээгдэж төрсөн болохоор нэг талдаа давуу тал байсан ч хэдий, эмч нарийн хэлсэнээр эрсдэлтэй ч, хэзээч тээх үү яахуу гэж эргэлзэж үзэж байгаагүй ээ ямарч байсан тээнэ л гэдэг байсаан. Тухайлсан нэг эмчийн хяналтанд байгаагүй. Ямар ч байсан бүх эмч нар маань санаа тавьж байсан.

-Ихрүүд хэр том гарсан бэ?

-2 уулаа л хэвийн жинтэй хүүхэд шиг л төрцгөөсөн.  Ядаж 1.500 хүргэчих юмсандаа Отгоо минь л гэдэг байсан. Улаанбаатарын эмч нар “700-800 гр төрсөн дутуу нярайг манайх хүн болгодог болсон, чи айх хэрэггүй, тэгээд ч хөвгүүд тээж байгаа хүн чинь зоригтой байх хэрэгтэй” гэж хэлж зоригжуулж байсан.

 -Ийм ховор төрлийн хос умайтай  гэдгээ бүр анх яаж мэдсэн бэ? Мэргэжлийн хэллэгээр бол умайн гэж хэлнэ гэхдээ бид сав л гэж хэлж заншсан зарим уншигчид шүүмжлэж магадгүй юм 

- Инээв/ Яг тийм сав л гэж хэлдэг мэргэжлийн эмч нар л умай гэдэг энд эмзэглэхгүй байх гэж бодож байна. Манай хамаатны эгч эмэгтэйчүүдийн эмч 2005 онд билүүдээ 4-16-р байрны “Мэри Стопс” нөхөн үржихүйн эмнэлэгт туршлага судлахаар ажиллахдаа үзлэгт хамруулсан юм. Тухайн үед би хоёр эгчтэйгээ хамт очиж эход анх удаа үзүүлсэн Гэтэл эмч үзээд, “Ямар сонин юм бэ, эмээлэн хэлбэртэй мөртлөө хоёр савтайм байхын. Хос савтай эмэгтэй олон байдаг элгэн дээр жижиг элэг байдаг шиг хоёр савны нэг нь идэвхитэй, нөгөө нь идэвхигүй байдаг” гэж оношилж байсан. Анхны охиноо тээхэд хүндрэлгүй байсан ч хоёр дахь охиноо тээх үед хүндрэлтэй байсан. Хоёр өөр саванд ээлжлэн тээсэн болохоор хоёр дахь сав нь суналт муутай байсан юм шиг байна лээ. Жирэмсний 7 сартай байхад эмч нар “Тээж чадахгүй” гээд Улаанбаатар хот руу явуулсан. Олдсон бэлгээ тээгээд төрүүлнэ гэж зүтгэсээр байгаад ямар ч байсан охиноо эрүүл саруул төрүүлсэн. Одоо дөрвөн сайхан үртэй болчихлоо.

-500 сая хүнд нэг тохиох ховор төрөлт гэж сонссон. Гэхдээ эмч нар юугаараа онцгой, ховор гэж үзээд байна вэ?

-Үржээ эмч “Нэг савандаа ураг бүрэлдэж байж ихэр хүүхэд төрдөг, гэтэл энэ төрөлтийг өөр өөр саванд байгаа учраас хоёр ихэр гэж хэлэхэд хэцүү. Анагаах ухаанд ямар нэршлээр явахыг тодорхойлох боломжгүй. Ямар ч байсан чиний төрөлт ихэр хэрнээ онцгой тохиолдол гэдгээр явъя” гэж хэлж байсан. Ачтай буянтай эмч нарынхаа ачаар эмнэлэгт байнгын хяналтанд байж, эмнэлгээс гарсан үедээ Хангал, Хялганат, Бугат сум гээд энд тэнд очиж агаар сольж их явдаг байсны хүчинд хүүхдүүд маань хүчилтөрөгчийн дутагдалгүй, тархины даратгүй, 2950 гр, 3300 гр жинтэй төрсөн. Том төрсөн байгаа биз 

-Төрөлтийн явцад хэдий хугацааны зайтай хүүхдүүдийг гаргаж авсан бэ? -Бүх эмч нар хагалгаанд орсон. Хүүхдийг түргэн гаргаж авахгүй бол бүтэх эрсдэлтэй гэж үзсэн учраас бүгд зөвлөлдөж, Булгаа эмч, Одноо эмч хагалгааг гардаж хийсэн. Ингээд хоёр саванд нэг, нэг зүсэлт хийж хүүхдүүдийг маань гаргаж авсан.

-Өөрийн эрхгүй эмэгтэй  хүнээс л ийм их эр зориг гарах байх гэж бодогдлоо? Үнэхээр үр хүүхдийнхээ төлөө юуг ч хийж чадах хүмүүсийг л ээжүүд гэдэг байх?

-Тийм ээ. Яадаг ч байсан төрнө гээд шүд зуугаад л явсан. Хэдий тээхэд хүндрэлтэй байсан ч энэ бүхний ард үрс минь байгаа гэж бодохоор их зориг ордог байлаа. Улаанбаатарын эмч нар сэтгэлзүйн бэлтгэлийг маш сайн хийж өгсөн. Мэдээж хань минь хамгийн их түшиг тулгуур байсан Шөнө хэдэн цагт ч хамаагүй босгоод л аваад агаар амьсгалах гэж гардаг байлаа.Энэ бүхэнд нөхөр маань ямагт цуг байдаг байлаа.

-Аав ээжийнх нь талд ихрийн удам байсан уу?

-Аав, ээжийн аль аль талд нь ихрийн удам бий. Ихэр тээж байгаа гэдгээ анх дуулаад аав руугаа утасдаж хэлэхэд “Ямар хөөрхөн юм бэ” гээд баярлаж билээ. Ховор төрөлт гэдгээ мэдээд сошиалаар нэлээд судалсан. Гэтэл хамгийн сүүлд Венесуэльд ийм тохиолдол гарсан байсан. Тэр эмэгтэй эхний хүүхдээ төрүүлээд 14 хоногийн дараа хоёр дахь хүүхдээ төрүүлсэн тухай бичсэн байсныг уншсан. Намайг жирэмсэн болоод сар гаруйн хугацаанд очиж үзүүлэхэд шууд оношилж, онцгой тохиолдлыг харж чадсан гэж бодохоор манай эмч нар ямар мундаг ур чадвартай нь харагдсан. Улаанбаатарын эмч нар “Төрөх газраа өөрөө сонго” гэж хэлсэн болохоор Эрдэнэтдээ төрнө, би чадна гэж шийдсэн дээ. Алтан гартай эмч нартаа маш их баярлалаа гэдгээ энэ дашрамд илэрхийлье.

-Сэтгэлийнхээ үгсийг хуваалцаж, ховор тохиолдлын төрөлтийнхөө талаар илэн далангүй хуваалцсан танд баярлалаа. Гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ярилцсан: Т.Атарбаяр 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
11
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
1
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

mundag yum yaj 9 sar tessen boldoo

zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

2950+3300 тгэд дээр тусдаа байсан гэхээр сэтгэлд багтахгүй юм. үнэхээр Гайхалтай бэлгүүд иржээ. Баяр хүргэе. Танай гэр бүлд хамгийн сайхан бүхнийг хүсье

Энхтүвшин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.