Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан бүрдүүлэх ажил явагдаж байна

             Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 16ны өдрийн А/273 тоот захирамжаар хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэл бүрдүүлэх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн 17 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсгийн анхны хурал 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хуралдаж хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн бүтэц, үйл ажиллагааны дарааллыг танилцуулан мэдээлэл өгсөн. Хот байгуулалтын кадастрын тухай мэдээлэл нь хот байгуулалт, зураг төслийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үндэс болдог бөгөөд энэ мэдээллийн санд газар нутгийн хөгжлийн болон хот , суурин газрын хот байгуулалтын төлөвлөлт, барилгажилтын баримт бичиг болох бөгөөд хот байгуулалтын кадастр геодиз, байр зүй, зурагзүйн материал, гидрогеологийн тухай мэдээлэл, хот байгуулалтын хөгжлийн болон газар, барилгажилтын тухай мэдээлэл, инженерийн, зам тээврийн болон нийгмийн дэд бүтэц ба газар нутгийн тохижилтын тухай мэдээллүүд багтдаг байна.

           Хот байгуулалтын кадастр нь хот байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл байдаг. Орхон аймагт Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд барилга байгууламж, тохижилт, ногоон байгууламж, нийгмийн дэд бүтэц, инженерийн дэд бүтэц үндсэн хэсгээс бүрдэх мэдээллийг бүртгэж байгаа бөгөөд иргэн аж ахуйн нэгжид бүрдүүлэх материалын жагсаалтыг хүргээд байна. Жишээлбэл: Барилга байгууламж нь дотроо орон сууц, эмнэлгийн барилга байгууламж, боловсролын барилга байгууламж, төрөл бүрийн зориулалттай олон нийтийн барилга, худалдаа, нийтийн хоол ахуйн үйлчилгээний барилга, үйлдвэрийн барилга байгууламж гэж хуваагдах юм. Барилга байгууламжийн чиглэлийн мэдээлэл хувьд холбогдох байгууллагуудын 40% нь мэдээллийн санд бүртгэгдээд байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.